Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнуудын мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалтуудын бүртгэл явагдаж байна. Инженерүүд сургалтад бүргүүлэхдээ MRA.MN сайтны “СУРГАЛТ” цэсний зүүн дунд хэсэгт байрлах “ЦАХИМ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР”-тай танилцан, ЦАХИМ БҮРТГЭЛ хэсгээр орж бүртгүүлнэ. Бүртгэл бүрэн хийгдсэн тохиолдолд АДМИН баталгаажуулж сургалтад суух боломжтой болохыг анхаарна уу.
Цахимаар бүртгэх сургалтууд:
1. Төсөвчний анхан сургалт
2. Дадлагажсан инженерийн зэрэг олгох сургалт
3. Мэргэшсэн инженерийн зэрэг олгох, сунгах сургалт
4. Мэргэшсэн төсөвчний зэрэг олгох сунгах сургалт
5. Зөвлөх инженерийн зэрэг олгох, сунгах сургалт
6. Хяналтын инженерийн итгэмжлэх олгох, сунгах сургалт
7. Авто зам, гүүрийн инженерүүдийг хэмжилтийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт
8. Indor cad/road, autocad, autocad Civil 3D, Программын сургалтуудМэргэжилтэй ажилтны сургалтуудыг 80112991 утсаар бүртгүүлэх боломжтой.
Утсаар бүртгэх сургалт:
1. Авто зам барилгын машин механизмын оператор Сонгох техникийн төрлүүд:/Автогрейдер, Индүү, Экскаватор, Ачигч, Бульдозер/
2. Замчин
3. Лаборант бэлтгэх сургалт
4. Худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээ олгох сургалт
Сургалтуудын дэлгэрэнгүй мэдээллийг mra.mn сайтны Сургалт цэснээс болон 80112991 утсаар аваарай.