Мэдээ, мэдээлэл

Замчин бэлтгэх сургалт

Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалт 2010

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Уул уурхай, зам, барилгын салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлдвэр дээрхи сургалтын дэд хөтөлбөр”-т авто замын салбараас 10 аж ахуйн нэгж шалгаран сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

2010 оны 8 сарын 31-ний өдөр Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албанаас авто замын салбарт замчны мэргэжлээр сургалт зохион байгуулах эрх авсан “Суда” ХХК-ийн сургалтын явцтай танилцлаа. Тус компаний захирал Ц.Сүхбаатар сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг танилцуулав. ССХОБЗА-ны Мэргэжлийн сургалт зохицуулалтын хэлтсийн дарга О.Цоодол суралцагчдад хандаж “Шинэ бүтээн

байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд зам барилгын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар танилцуулж, тэдэнд амжилттай суралцан мэргэжилтэй ажилчин болж бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцохыг хүсэн ерөөв.

№2 “ЗАМЧИН”-Ы СУРГАЛТ 2014

2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Говь сүмбэр аймагт “Замчин”-ий сургалт эхэллээ.

Говь сүмбэр аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Тээвэр авто замын газрын захиалгаар манай холбоо нь сургалт зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтанд хамрагдаж байгаа 12 хүнд тус сургалтаар мэргэжил олгож, дараа нь ажлын байраар хангана.

Эдгээр 12 хүнийг Говь сүмбэр аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хийх хүсэлтэй хүмүүсээс сонгож авсан бөгөөд улсын зардлаар сургаж Тээвэр авто замын газар нь сургалтын дараа ажлын байраар хангах сайхан боломжийг өгч байгаа юм байна.

Дашрамд хэлэхэд “Замчин”-ий сургалтанд улсын зардлаар сургах хүсэлтэй байгууллагууд харъяа дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст яаралтай бүртгүүлэн замчний сургалтанд хамрагдах хүсэлтээ өгөх хэрэгтэй.

Scroll to Top