Мэдээ, мэдээлэл

ХАБЭА сургалт

ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ ЭРҮҮЛ АХУЙН

Тавигдах шаардлага:

Дипломын зэргээс дээш боловсролтой байх
Цаашид энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй байх
Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэхний хуулбар
Дипломын хуулбар
№1 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” сургалт 2010

МҮЭХ болон МАЗҮЭХолбооноос 2010 оны 3-р сарын 19-ны өдөр авто замын салбарын хөдөлмөр хамгааллын ажилтнуудын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” сэдэвт “Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн сургалтыг” зохион байгууллаа. Уг сургалтаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, МҮЭХолбооны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Отгонтунгалаг нар хичээл заалаа.

Сургалтанд

Эрдэнэ зам ХК – Төгс зам ХХК,

Заабар ХХК – Дархан АЗЗА,

Хөвсгөл-АЗЗА -Хөвсгөл зам ХХК,

АЗГ, -УБ-АЗЗА ХК,

Гашууны гол ХХК -Төв-АЗЗА ХК,

АЗТТТүрээс ХК -Хотын зам ХХК,

Замын битум ХХК -Тэргүүн зам ХХК,

Сэлэнгэ-АЗЗАН -Монроуд ХК,

Өв-АЗЗА ТӨХК -Гангүүр ХХК,

Насны зам ХХК -Арж капитал ХХК зэрэг замын салбарын 25 гаруй байгууллагуудын төлөөлөгчид оролцож сертифтикатаа гардан авлаа.

№2 “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийг авто замын салбарт хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт

МАЗХ- сургалтын төв, Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийг авто замын салбарт хэрэгжүүлэх нь” сэдэвт 2 хоногийн сургалт өнөөдөр эхлэв.

Сургалтанд:

“Үйлсийн зам ХХК”,

“Харгуй” ТӨҮГ,

“Тэргүүн саруул зам” ХХК,

“ОДНД” ХХК,

“Алтайн зам” ХК,

“Гангүүр” ХХК,

“Насны зам” ХХК,

“Бидний зам” ХХК,

“Жилин Мандал” ХХК -уудын ажилчид хамрагдасан байна.

№3 “Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” цуврал сургалт эхэллээ

“Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” уриан дор “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн – 2014” сарын аяны хүрээнд эдийн засаг хөгжлийн яамны “гудамж төсөл”, мазх хамтран цуврал сургалтуудыг явуулж эхэллээ. Эхний сургалтаар “ажлын байранд аюулгүй ажиллагааг хангахад ажилтаны үүрэг оролцоог дээшлүүлэх арга-“5т” систем, эрүүл ажлын байр” сэдвээр 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Рамада” хурлын зааланд болж өндөрлөлөө.

Сургалтанд “Гудамж төсөл”-тэй хамтран ажилладаг гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд, ХАБЭА-ны инженер, менежерүүд оролцлоо. Үүнд

“Гудамж төсөл”

“Арц суварга” ХХК

“Эрдэнэ зам” ХХК

“Наранбулаг хан” ХХК

Экспресс зам” ХХК

Бадрах ойл” ХХК

Дэвжих эрдэнэ” ХХК

“Си Ти Ай инженеринг консалтин” ХХК

“Паблик роуд” ХХК

“Скай стар” ХХК зэрэг байгууллагуудын 70-аад инженерүүд хамрагдлаа.

Сургалтанд“Ажлын байранд аюулгүй ажиллагааг хангахад ажилтаны үүрэг оролцоог дээшлүүлэх арга-“5т” Систем” сэдвээр “Хүмүн Эрдэнэ оршихуй” ТББ-ын тэргүүн “Хөдөлмөр” сонины эрхлэгч /инженер эдийн засагч, ШУТИС-ын эдийн засагч, ШУТИС-ын КтМС-д доктрант /Б.Бүрэнжаргал, “Хөдөлмөрийн эрүүл ахуй, сөрөг хүчин зүйлс, ажлын байрны орчин, нөхцөл, түүний ангилал, үнэлгээ хийх нь, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга зам, мэргэжлээс шалтгаалах өвчин, холбогдох хууль, эрх зүйн акт” сэдвүүдээр Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн эмч Э.Бат-Эрдэнэ нар зааж суралцагчидтай санал бодлоо солилцлоо.

“Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн – 2014” сарын аяны хүрээнд Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдрийг угтан Эдийн засаг хөгжлийн яамны “Гудамж төсөл”, МАЗХ хамтран зохион байгуулж байгаа дараагийн сургалтыг зам барилгын ажлын талбай, үйлдвэр лабораторийн орчинд ХАБЭА-г хангаж ажиллах чиглэлээр явуулна.

Мөн авто зам, гүүрийн бусад байгууллагууд ч МАЗХ-нд хандан өөрсдийн компаниуд дээрээ ХАБЭА-н болон бусад чиглэлээр захиалгат сургалтуудыг авах боломжтой юмаа.

Авто зам, гүүрийн барилгын

“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА”

Scroll to Top