Мэдээ, мэдээлэл

Механизмчин бэлтгэх сургалт

Тавигдах шаардлага:

Жолооны үнэмлэхтэй байна.
Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэхний хуулбар
Жолооны үнэмлэхний хуулбар
1% цээж зураг (3*4 хэмжээтэй)
Төлбөр төлсөн баримт
(Төлбөр хийх данс Хаан банк 5029541678 Авто замчдын холбоо, Гүйлгээний утга: овог нэр, сургалтын төлбөр гэж бичнэ.)
№1“Замын машин механизмын операторчин бэлтгэх” сургалт 2011
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Авто замын газар, Монголын авто замчдын холбооноос хамтран зохион байгуулсан “Замын машин механизмын операторчин бэлтгэх” 3 сарын хугацаатай сургалт амжилттай явагдаж, салбарын 12 байгууллагаас нийт 18 хүн хамрагдан мэргэжлийн болон жолооны “М” ангилалын эрх авах шалгалтуудаа өгч байна.

№2 АВТОГРЕЙДЕР, ДУГУЙТ АЧИГЧИЙН ОПЕРИАТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ 2013

2013 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 05-ны хооронд Налайхын МСҮТ-тэй хамтран автогрейдер, дугуйт ачигчийн опериатор бэлтгэх сургалтыг зохион байгуулж дууслаа.

Тус сургалтанд 7 байгууллагын 13 хүн хамрагдсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт онолын болон ур чадварын шалгалт авч 6 суралцагч амжилттай дүн авч чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн зэргийн үнэмлэх авах боломжтой боллоо.

№3 МЕХАНИЗМИЙН СУРГАЛТ 2014

МАЗХ-ноос Налайхын мэргэжил сургалт үйлдвэртэй хамтран зохион байгуулсан Автогрейдер – Дугуйт ачигчийн оператор, Автогрейдер – Экскаваторын оператор, Автогрейдер – Бульдозерийн оператор мэргэжилээр хосолсон сургалт явуулж дууслаа. Энэ удаагийн сургалтанд нийт 24 хүн хамрагдсанаас 1 нь ирцийн хангалтгүйгээс хасагдаж бусад нь шалгалтанд орлоо. Үүнээс 1-р зэргийн 11, 2-р зэргийн 10, 3-р зэргийн 2 хүн төгслөө. Мөн хос чадамж эзэмших шаардлага хангасан 21, нэг чадамжийн шаардлага хангасан 2 хүн төгсөн гарлаа.

Эдгээр төгсөн гарч байгаа хүмүүс өөр өөрсдийн байгууллага дээрээ 1-2 сарын хугацаанд дагалдан хийж байж техник хүлээн авахыг анхааруулж байна.

Scroll to Top