Зам харилцаа үүссэн эртний үе
Түүхийн баримт архиологчдын нээлтэд тодорхойлогдсоноор Өгөөдэй хааны
зарлигаар 1230-аад оны үеэс морин өртөөний алба байгуулан гадаад дотоод
харилцаа өргөжсөн нөхцөлд зам харилцаа нэлээд хөгжиж ирсэн байна.
Өгөөдэй хаан 1232, 1233 онуудад өртөөний явдлыг эмх журамтай болгоход
чиглүүлэн нэмэгдэл зарлиг гаргасан байна. Жишээ нь: Өртөөний суурь бүрт 29
улаач, өдий төдий, агт морь хүнсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр тэрэг байх
ёстой гэж тус тус заан тогтоож байжээ.
Түүх
Эрхэм зорилго
Авто замын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого үйл ажиллагааг боловсруулахад идэвхтэй оролцоно.
Үйл ажиллагааны зарчим
Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодитой үйлчилгээ туслалцаа үзүүлнэ.
Үйл ажиллагааны чиглэл
- Мэдлэг боловсрол дээшлүүлэх
- Гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
- Зарим үйл ажиллагаанд хяналт тавин оролцох
- Эрх ашгийг хамгаалах
- Засгийн газар болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллах