МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТУУДЫН МЭДЭЭ

МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ

2021 он 01-р сарын 06-ны өдөр Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтаар 2021 он инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах  сургалтуудыг нээлээ.

Улс орон даяар тархаад байгаа цар тахлын улмаас сургалтууддаа Google classroom, Google meet, Google forms, Messenger групп зэргийг ашиглан цахимаар зохион байгуулсан.  

“Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалт”-д “Авто зам” ХК, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК, “Багануур” АЗЗА ТӨХК, “Баткубик” ХКК, “Буянт Ухаа” ОУНБ, “Гашуун сухайт авто зам” ХХК, “Дардан говь” ХХК, “Дөлгөөн чанад” ХХК, “Лабо” ХХК, “Мөнхөд ашдын зам” ХХК, “Неон гэгээ” ХХК, “Өндөр Алтайн зам” ХХК, “Өсөн дэвжих зам” ХХК, “Танил санаа” ХХК, “Хайрхан Уулын Зам” ХХК, “Хотгор зам” ХХК, “Эм Си Пи Си жи ар” ХХК, ‘’Эн Би Си Си’’ ХХК, “Ар Си Эс Си” ХХК, “Бодь интернэйшнл” ХХК, “Гео зураглал” ХХК, “Жинчин Гранд” ХХК, “Өндөр Алтайн зам” ХХК, “Саруул харгуй” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл, “Аварга зам” ХХК, “Дайчин зам” ХХК, ЗТХТ ТӨҮГ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Ногоон торгот” ХХК, “Рэд копс” ХХК, “Солонго Цамхаг” ХХК, ТТДС, “Түм Арвижих” ХХК, “Тэмүүн Холдинг” ХХК, “Увт Инвест” ХХК, “Харгуй” ТӨХК, “Шагайн Жим” ХХК, “Шинэ цагийн зам” ХХК, “Эм Ар Ди Эс” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрмүүн зам” ХХК зэрэг 43 байгууллагын инженерүүд хамрагдлаа.

Авто замын мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалт нь нийт хоёр долоо хоног үргэлжлэх бөгөөд сургалтад бүрэн хамрагдаж голлох хичээлүүд дээр явцын шалгалтыг авч , 50 хувиас дээш оноо авч зөв хариулснаар төгсөлтийн шалгалтад орох эрхтэй байлаа.

Төгсөлтийн шалгалтыг инженерүүдийн байгаа газраас нь цахим хэлбэрээр авч, шалгалтын комиссын гишүүд цахимаар хяналт тавин ажиллаа.

            Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалт”-ын төгсөлтийн шалгалтыг хуваарийн дагуу 02-р сарын 01-3-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.

            Инженер техникийн ажилтнууд өөрсдийн боломжтой газраасаа техник хэрэгслээ хангаж оролцсон.

            Тестийн шалгалтад тэнцсэн инженерүүд цаашид мэргэших чиглэлээ өөрсдийн хүсэлтээр тодорхойлж шалгалтын комиссоор баталгаажууллаа.

Зохион байгуулсан сургалт бүрийн ирц, явц, шалгалтын дүн зэргийг зургаар баталгаажуулсан тайланг нэгтгэн Зам тээврийн хөгжлийн яамны “Мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох зөвлөл”-д танилцуулж ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталгаажуулан, амжилттай төгссөн ИТА нарт “Мэргэшсэн инженер”-ийн гэрчилгээг нь гардуулсан. Цар тахлын улмаас нэгдсэн байдлаар зохион байгуулалттай гардуулаагүй болно.

Цаашид мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн мэргэших сэдвүүдийг www.mra.mn сайтны СУРГАЛТ цэсэнд байршуулах болно.

АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ДАДЛАГАЖСАН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТ

2021 оны 01-р сарын 13-ны өдөр “Авто зам, гүүрийн дадлагажсан инженерийн зэрэг олгох сургалт” эхэллээ. Уг сургалтад “Авто агро” ХХК, “Ар Си Эс Си” ХХК, “Баткубик” ХХК, “Би Ти Өү” ХХК, “Гео зураглал” ХХК, “Дорнод авто зам” ХХК, “Дөлгөөн Чанад” ХХК, “Жи Пи Экспресс Финанс” ХХК, “Засмал зам” ХХК, “Индастриал сервис бюро” ХХК, “Лабо” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “ОДНД” ХХК, “Пи Си Ди Пи” ХХК, “Ростов” ХХК, “Тэгшт плант” ХХК, “Уулын зам” ХХК, “Эм Си Пи Си жи ар” ХХК, “Эн Би Си Си” ХХК, “Эс Ар Пи” ХХК, “БЭЮС” ХХК, “Дэлгэр баясах зам” ХХК, “Жи Пи Экспресс финанс” ХХК, “Их Монгол Барилга” ХХК, “ИХ УУЛ ЗАМ” ХХК, “Налайх АЗЗА” ТӨХК, “Орхон зам” ХХК, “Өндөрсант хайрхан” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Түвшин гэгээ” ХХК, “ХЗТ Автозам” ХХК, “Эс Ар Пи инженер консалтинг” ХХК, “Ялгуусан” ХХК, ЗТХТ ТӨҮГ, УБЗЗАГ зэрэг 36 байгууллагын инженер техникийн ажилтнууд хамрагдав.

2021 оны 01-р сарын 13-ны өдөр эхэлсэн “Авто зам, гүүрийн дадлагажсан зэрэг олгох сургалт”-ын төгсөлтийн шалгалтыг 02-р сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Суралцагчид ирцийн шаардлага хангасан тохиолдолд төгсөлтийн шалгалтад орох эрхтэй. Төгсөлтийн шалгалтыг хуваарийн дагуу инженерүүд байгаа газраасаа техник хэрэгслээ хангаж оролцсон. Шалгалтын комисс цахимаар хяналт тавин ажиллаа.

МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ СУНГАХ СУРГАЛТ

“Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн зэрэг сунгах сургалт” 2021 он 01-р сарын 28-наас цахим хэлбэрээр явагдсан. Тус сургалтад хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн инженерүүдийн материал болон хийсэн бүтээлийг нь “Сургалт арга зүйн зөвлөл”-өөр хэлэлцэж инженер бүрд зөвлөмж өглөө.  Сургалтын хөтөлбөрийн дагуу өдөр бүр голлох хичээлүүдийг Google meet-р холбогдон заасан.

Цаг үетэйгээ уялдуулан сургалтын хөтөлбөрт цахим орчинд багаар ажиллах дадлага хичээл орууллаа. Уг хичээлээр “Авто замын инженерийн ёс зүйн дүрэм”-ийн төсөлд инженер бүрийн саналыг авч тусгах зорилгоор 3 баг болгож ажиллуулаа. Дадлага хичээлийг мэргэшсэн инженер Г.Очирдорж удирдан МУ-ын зөвлөх инженер Н.Адилбиш, МАЗХ-ны гүйцэтгэх захирал А.Уранчимэг нар оролцлоо.

Цахим орчинд багаар ажиллаж сурахаас гадна шинээр боловсруулж байгаа ёс зүйн дүрмийг хэлэлцэн тусгах саналаа  баг багаараа боловсруулж цагийг үр дүнтэй өнгөрүүлсэн. Инженерүүд сургалтад идэвхтэй оролцож 3 баг  тус бүрийн “Авто замын инженерийн ёс зүйн дүрэм”-ийн төсөлд өгсөн саналыг ажлын хэсэгт уламжлахаар боллоо.  Цахим орчинд багаар ажилласан багуудыг цахимаар ил тодоор санал асуулга авч шалгаруулав.

Мэргэшсэн инженерийн зэрэг сунгах сургалтын төгсөлтийн шалгалтад ирц бүрэн хамрагдаж тестийн шалгалтад тэнцсэн инженерүүд мэргэших сэдвийнхээ хүрээнд хийсэн бүтээлүүдээ хамгааллаа.

Сэдвийн хамгаалалтад хангалтгүй гэсэн үнэлгээ авсан инженерүүдийг нэг жилээр хойшлуулан бүтээлээ сайжруулах даалгавар өглөө.

Мэргэшсэн инженер болон зөвлөх инженер, магистр, докторуудын бүтээлийг МАЗХ-ноос эрхлэн гаргадаг “Авто зам, гүүр” сэтгүүлд цувралаар тавигдаж байгаа болно.

МЭРГЭШСЭН ТӨСӨВЧНИЙ ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТ

Авто зам, гүүрийн мэргэшсэн төсөвчний зэрэг олгох, сунгах сургалтад “Их-уул зам” ХХК, “Гео зураглал” ХХК, “Догшин суварга” ХХК, “Ялгуусан” ХХК, “Танил санаа” ХХК, “Арц суврага” ХХК, “Заабар” ХХК, “Огторгуйн бүтээл” ХХК, “Наранбулаг Хан ХХК, “Налайх АЗЗА” ТӨХК, “Аржроуд” ХХК, “Ихэр мөнх” ХХК, “Өвөрхангай” АЗЗА, ТТДСургууль, “АЗММ” ХХК, “Төгс зам” ХХК, Кадсүрвэй ХХК, “Гангүүр” ХХК, “Рингроуд” ХХК, “Түм Арвижих” ХХК, “Ай Си Ти сайн консалтинг” ХХК, “Баянчандмань” АЗЗА ТӨХК, ЗМЗ ХХК компаниудын инженер техникийн ажилтнууд хамрагдлаа.

Сургалтад МУ-ын зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин Д.Энхтуяа, тэргүүлэх төсөвчин, мэргэшсэн инженер Л.Баасанбат нар хичээл заасан. Авто зам, гүүрийн мэргэшсэн төсөвчний зэрэг олгох, сунгах сургалтын онцлог нь “Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох журмын Мэргэжлийн зэрэг олгох, мэргэжилтэнд тавигдах шаардлагын дагуу шинээр “Мэргэшсэн төсөвчин” болоход “Авто замын мэргэшсэн инженер”-с доошгүй зэрэгтэй байх шаардлагын дагуу зохион байгуулсан.

Авто зам, гүүрийн мэргэшсэн төсөвчний зэрэг олгох, сунгах сургалтын төгсөлтийн шалгалтыг 2 үе шаттай зохион байгуулсан. Мэргэшсэн төсөвчний зэрэг сунгах суралцагчдыг багт хувааж  одоо мөрдөгдөж байгаа төсвийн норм дүрмүүд, өмнө хүчингүй болсон норм дүрмүүдийг нийтэд нь судалж алдаа дутагдлыг олж, саналуудаа нэгтгэн боловсруулах даалгавар өгч хамгаалуулсан. Мэргэшсэн төсөвчний зэрэг горилох инженерүүдээр зам, гүүр, хоолойн нэгдсэн төсөв хийлгэж дүгнэсэн. Эхний хамгаалалтад тэнцсэн суралцагчид тестийн шалгалтад орж 85-с дээш оноо авсан нь зэрэг авах болзол хангасан.

ХЯНАЛТЫН ИНЖЕНЕРИЙН ИТГЭМЖЛЭХ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТ

“Авто зам, гүүрийн хяналтын инженерийн итгэмжлэх олгох, сунгах сургалт”-ыг 2021 оны 02-р сарын 15-22 хооронд зохион байгууллаа. Сургалтад “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК, “Ар Си Эс Си” ХХК, “Гашуун сухайт” ХХК, “Мөнхөд ашдын зам” ХХК, “Эн Би Си Си” ХХК, “Аварга зам” ХХК, “Гео зураглал” ХХК, “Догшин суварга” ХХК, “Монголиан Нэйшнл Хайвэй” ХХК, “Ростов” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “ХЗТ Автозам” ХХК, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл, “Эм Си Пи Си Жи Ар” ХХК, “ХЗТ авто зам” ХХК, Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл, ЗТХТ ТӨҮГ, Кадсүрвэй ХХК, Танил Санаа ХХК, “Соёмбот зам” ХХК, “Эс Ар Пи” ХХК зэрэг компаний инженерүүд хамрагдсан цахим хэлбэрээр зохион байгуулсан сургалт байлаа.

Хяналтын инженерийн итгэмжлэх олгох, сунгах сургалтад 100% хамрагдах шаардлага хангаагүйгээс 7 инженер хасагдаж төгсөлтийн шалгалтад 85 инженер орсноос 30 нь дахин шалгалт өгөхөөр хугацаатай бэлдэж өгснөөс 5 нь хангалтгүй дүн үзүүлж бусад нь итгэмжлэх сунгах, авах эрхтэй боллоо. Зам тээврийн хөгжлийн яамны Мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох зөвлөл, Монголын авто замчдын холбоо, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэгийн хамтарсан тушаалаар амжилттай төгссөн ИТА нарт хяналт хийх эрхийн “Итгэмжлэх” гардуулсан. Нийт сургалтуудад хичээлээ бэлтгэн сайжруулж, идэвх санаачлагатай ажиллаж, суралцагч болон багш нарт зөвлөгөө өгч, сургалтын чанарыг сайжруулахын тулд сэтгэл гарган олон цагаар цахимаар ажилласан Сургалт арга зүйн зөвлөлийн нийт гишүүд, хичээл заасан багш нар, суралцагч инженерүүддээ талархал илэрхийлье.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top