МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫН МЭДЭЭ

Авто замын машин механизмын оператор бэлтгэх сургалтыг 2020 оны 11 сарын 04-н эхлүүлсэн хэдий ч улс орон даяр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2021 оны 03-р сард зохион байгуулж дууссан болно.

Тус сургалтад “ Бүрдэл майнинг” ХХК, “Завхан” АЗЗА, “Нано экологи” ХХК-ийн нийт 10 ажилтан хамрагдсан.

ХНХЯ-ын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/50 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ын дагуу төгсөлтийн шалгалтыг зохион байгуулсан.

Журмын дагуу үнэлгээний багт хөндлөнгийн баталгаажуулагчаар МБС-ын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн үнэлгээ, гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч,  болон үнэлгээчид ажиллав.

Дээрх үнэлгээний журамд заасны дагуу онолын мэдлэгийг тестээр үнэлж, тэнцсэн суралцагчдын ур чадварын шалгалтыг 2021 оны 03 дугаар сарын 19 -ний өдөр “Автогрейдерээр ажил гүйцэтгэх “ даалгавраар зохион байгуулж бичлэгээр баталгаажуулсан.

Амжилттай төгсөгчид Зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбооны хамтран баталгаажуулсан мэргэжлийн үнэмлэх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Мэргэжил боловсрол сургалтын үнэлгээ мэдээлэл, арга зүйн төвийн “Чадамжийн гэрчилгээ”, Жолооны “М” ангиллын үнэмлэх гэсэн 3 гэрчилгээ, үнэмлэхтэй төгссөн болно.

Хөл хорио, цар тахлаас шалтгаалан сургалт, шалгалтын хугацаа хойшилсон ч амжилттай төгссөн төгсөгчдөдөө баяр хүргэе.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top