АВТО ЗАМЫН САЛБАРЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН КОМПАНИУДЫН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

            Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2021 оны 03-р сарын 25-ны өдөр баталсан “Олон улс, улсын чанартай авто замын “Зам харилцагч” компаниудын инженер техникийн ажилчдыг сургалтад хамруулах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу ЗТХТ, МАЗХ хамтран дараах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:

  • “Мэргэшсэн инженерийн сургалт”-ыг Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын технологи, Авто зам, гүүрийн материал, авто зам, гүүрийн хэмжилтийн хүрээнд,
  • “Дадлагажсан инженерийн сургалт”,
  • “Авто зам, гүүрийн төсөвчний анхан шатны сургалт”

Авто замын засвар, арчлалтын “Авто зам” ХК, “Архангай” АЗЗА ТӨХК, “Баянчандмань” АЗЗА ТӨХК, “Багануур” АЗЗА ТӨХК, “Булган” АЗЗА ТӨХК, “Дархан“ АЗЗА ТӨХК, “Даш зам” ХХК, “Дорноговь” АЗЗА” ТӨХК, “Дорнод Авто Зам” ХК, “Женерал роуд” ХХК, “Жол”ХХК, “Налайх” АЗЗА, “Өвөрхангай” АЗЗА ТӨХК, “Өсөн дэвжих зам” ХХК, “Саруул харгуй’’ ХХК, “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК, “Талын зам” ТӨХК, УБЗЗАГ, “Увс-АЗЗА” ТӨХК, “Харгуй” ТӨХК, “Хархорин” АЗЗА ТӨХК, “Ховд” АЗЗА ТӨХК, “Хөвсгөл АЗЗА”ТӨХК, “Пирамид проект” ХХК, “Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК зэрэг 24 компанийн 63 ИТА нар хамрагдлаа.

МАЗХ-ноос дээрх сургалтуудын хөтөлбөрт засвар арчлалтын чиглэлээр түлхүү оруулж цахим хэлбэрээр зохион байгуулж сургалт бүрийн ирц, явц, шалгалтын дүн зэргийг зургаар баталгаажуулсан тайланг нэгтгэн Зам тээврийн хөгжлийн яамны “Мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох зөвлөл”-д танилцуулж ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталгаажуулан гэрчилгээг гардуулаад байна.

Дээрх сургалтуудын хөтөлбөрт бүрэн хамрагдаж, шалгалтуудаа амжилттай өгч нийт  2 инженер “Мэргэшсэн  инженер”-ийн зэргээ сунгаж, 8 инженер шинээр Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт технологийн хүрээнд, 2 инженер Авто зам, гүүрийн хэмжилтийн хүрээнд, 1 инженер Авто замын материалын хүрээнд “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг, 15 инженер “Дадлагажсан инженер” зэрэгтэй болсон. Мөн 20 ажилтан “Авто зам, гүүрийн төсвчний  анхан шатны сургалтыг амжилттай төгсөж “Зэрэгтэй төсөвчний удирдлаган доор төсөв бодох эрх”-ийн гэрчилгээгээ гардан аваад байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top