Монгол Улсын Авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнасан байна.
2021 оны 6 дугаар сарын 14-ний билэгт сайн өдөр авто замын барилгын “Голомт зам” ХХК-ийн зөвлөх Т.Батжаргалыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, “Наранбулаг-хан” ХХК-ийн нягтлан бодогч Д.Оюунчимэг, “Самон” ХХК-ийн А.Учралмөнх нарыг “Алтан гадас” одонгоор, Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Эн Би Си Си” ХХК-ийн ерөнхий инженер С.Ганхуягийг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасныг Монголын Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа гардууллаа.
Гавьяат барилгачин цол тэмдгээр шагнагдсан “ГБЭТ” ХХК-ийн захирал Б.Эрхэмбаяр, Баруун чиглэлийн зам барилга, ашиглалтын трестийн дарга асан Д.Галбадрах, Тоног төхөөрөмж түрээс ХХК-ийн дарга асан Н.Чулуунбаатар, “ЗМЗ” ХХК-ийн зөвлөх Ц.Шинэзориг, “Арц суварга” ХХК-ийн захирал Ш.Алтансүх, “Бидний зам” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэл, “Түм арвижих” ХХК-ийн захирал Б.Болд, “Би Би сервис” ХХК-ийн захирал Н.Батбаяр, “Монгол Улсын Манлай уяач” цолоор шагнагдсан Монголын Авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Заабар” ХХК-ийн захирал З.Батбаяр болон шагнал хүртсэн замчиддаа Монголын авто замчдын холбоо болон нийт замчдынхаа өмнөөс баяр хүргэж ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын авто замчдын холбооноос шинэхэн гавъяатуудаа энэ билэгт сайн өдөр хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөсөн боловч Ковид-19 цар тахлын тархалт ихэссэнтэй холбогдуулан хойшлуулж зам барилгын ажил дуусах үеэр хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр тогтлоо.
Алтан шар замын хишиг буян
Ашид мөнх ивээх болтугай
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО