Монгол Улсын Авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа болон Үндэсний том бүтээн байгуулалт болох Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын дээд бүтцийн ажилд гар бие оролцсон Авто замын салбарын ажилтануудын Хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медалиар шагнасан байна.Авто замын салбарт “ГБЭТ” ХХК-ийн захирал Б.Эрхэмбаяр, “ОДНД” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан, Баруун чиглэлийн зам барилга, ашиглалтын трестийн дарга асан Д.Галбадрах, Тоног төхөөрөмж түрээс ХХК-ийн дарга асан Н.Чулуунбаатар, “ЗМЗ” ХХК-ийн зөвлөх Ц.Шинэзориг нарын таван гавьяат, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ын одонгоор Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Гангүүр” ХХК-ийн захирал Б.Гантөмөр, “Арц суварга” ХХК-ийн гүүрийн инженер Ү.Отгон, “ЗМЗ” ХХК-ийн захирал н.Ганбаатар, “Алтан гадас” одонгоор “Кадсүрвэй” ХХК-ийн зөвлөх инженер Н.Сэмжид, “Арц суварга” ХХК-ийн санхүүгийн хариуцсан захирал Л.Гантөмөр, авто хариуцсан захирал, Б.Ганбат, “Баткубик” ХХК-ийн захирал Д.Батбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар Монголын төмөр зам ТӨХК-ийн инженер Г.Содбилэг зэрэг олон инженер техникийн ажилтан, замчид төрийн дээд шагналаар шагнагдсан байна. (Нийт шагнагдсан замчдын мэдээллийг дэлгэрэнгүй оруулах болно)Шагнал хүртсэн ажилтан албан хаагчиддаа Монголын авто замчдын холбоо болон нийт замчдынхаа өмнөөс баяр хүргэж ажилд нь амжилт хүсье. Алтан шар замын хишиг буянАшид мөнх ивээх болтугай