Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан мөн “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн “Арц суварга” ХХК-ийн захирал Шажинбатын Алтансүх, “Бидний зам” ХХК-ийн захирал Шижирийн Алтангэрэл, “Түм арвижих” ХХК-ийн захирал Буяндэлгэрийн Болд, “Би Би Би сервис” ХХК-ийн захирал Ням-Осорын Батбаяр нарт Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртээлээ. Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртсэн замчиддаа Монголын авто замчдын холбоо болон нийт замчдынхаа өмнөөс баяр хүргэж ажилд нь амжилт хүсье. Алтан шар замын хишиг буян Ашид мөнх ивээх болтугай