Авто замын инженер, техникийн ажилтнуудад зориулсан “Тестийн ном”-ыг шинэчлэн боловсруулахаар зөвлөх болон мэргэшсэн инженерүүд ажиллаж байна.
Уг ажилтай холбоотойгоор 2019 оны 07-р сарын 03-ны 14:00 цагт нэмэлтээр оруулахаар асуулт боловсруулсан инженерүүдийн эхний хэсэг нь уулзлаа.
Уулзалтаар номын зарим бүлгийн асуултуудыг баталгаажуулж, заримыг нь дахин хэлэлцэж нягтлахаар боллоо. Уулзалтад хүрэлцэн ирсэн МУ-ын зөвлөх инженер ШУ-ны доктор Ч.Лхагважав, МУ-ын зөвлөх инженер Р.Балжир, МУ-ын зөвлөх эдийн засагч Б.Энхтөр, МУ-ын зөвлөх инженер Б.Зөвцэцэг, МУ-ын зөвлөх инженер Л.Батцоож, Мэргэшсэн төсөвчин, ХАБЭА-ийн сургагч Б.Урангоо нартаа баярлалаа.