ТАЛАРХАЛ

ТАЛАРХАЛ

18 December, 2019

Өнөөдөр “Төгс зам” ХХК-иас МАЗХ-нд “Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жил”-ийн ойд зориулан мөн МАЗХ-ноос зохион байгуулдаг сургалтын чанар, цар хүрээ өргөжин дэвшиж байгаад талархан дэмжиж байгаагаа илэрхийлж сургалтад ашиглагдах 2 суурин компьютер, 2 зөөврийн компьютер, хөлтэй цагаан самбар нэг, 3 үйлдэлтэй хэвлэгч нэг, 1 проекторын дэлгэц зэрэг арван хоёр сая хоёр зуун арван найман мянга нэг зуун төгрөгний /12.218.100₮/ тоног төхөөрөмжийг баталгааны хуудсын хамт/ хандивлав.

“Төгс зам” ХХК-ийн захирал Д.Төгсбаяр, нягтлан бодогч Б.Хулан нар       МАЗХ-ны ерөнхийлөгчид хандивын зүйлсээ хүлээлгэн өгөхөөр холбооны байранд хүрэлцэн ирлээ.

Авто замын салбарын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлж тоног төхөөрөмж хандивласан “Төгс зам” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсч “Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жил”-ийн ойн баярын мэнд хүргэе.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top