Мэдээ, мэдээлэл

“Авто замын асфальтбетон, цементбетон хучлагын технологи” сэдэвт сургалт семинар

19 November, 2019

Монголын авто замчдын холбоо,  Японы авто замын холбоо хамтран “Авто замын асфальтбетон, цементбетон хучлагын технологи” сэдэвт сургалт семинарыг 2019 оны 11 сарын 13-14 өдрүүдэд Корпорэйт конвейншн центрийн Улаанбаатар танхимд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд оролцох Япон талын төлөөлөгчид 2019 оны 11 сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд зочлон Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Э.Мөнхнасан, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ, Салбарын техник, технологи, инноваци хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Гэрэлням нартай уулзан санал солилцсон.

 Арга хэмжээг нээж ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Японы авто замын холбооны зөвлөх ноён Ёшиаки Яно нар үг хэллээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар сургалт семинартын оролцож,  Японы авто замын холбооны төлөөлөгчидтэй уулзан санал бодлоо солилцлоо.

Энэхүү сургалт семинар  2013 оны 10 дугаар сарын 21 өдөр Монголын авто замчдын холбоо, Японы авто замын холбоо хооронд байгуулсан

  • Технологийн хөгжил
  • Шинэ материал болон шинэ технологийг ашиглах
  • Стандарт боловсруулах
  • Чадварлаг хүний нөөц бэлдэх
  • Инженерүүдийг харилцан солилцож, туршлага судлуулах
  • Хамтарсан сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар байгуулсан

технологийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн семинарт Япон талын илтгэгчээр Японы авто замын холбооны зөвлөх Ёшиаки Яно, Японы авто замын холбооны Хучилтын хорооны дарга ноён Миүра Масанори, Японы авто замын холбооны мэргэжилтэн, судлаач ноён Нишимүра Такүжи , Каваками Сатоши, Ясүхиро Гото нар Японы хучилтын технологийн дэвшил, өнөөгийн байдал, Замын хучилтын менежмент ба хяналт шалгалт асфальтбетон, цементбетон хучилтын үүрэг  , хэрэгцээ, хучилтын төрөл, зураг төсөл, бүтээцлэлийн талаар илтгэл тавилаа.

Уг арга хэмжээг  “Рингроуд” ХХК, “Жи Пи Экспресс финанс” ХХК нар ивээн тэтгэн хамтран зохион байгууллаа. 

НЭЭЛТИЙН БИЧЛЭГ

ЗУРГЫН ЦОМОГ

Scroll to Top