Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоор “Ундрах говь” ХХК болон авто замын инженер Р.Онон, Н.Батсуурь, Х.Ганболд, Г.Цогбадрах нар Монголын Авто замчдын холбоонд найман ханатай иж бүрэн тавилгатай, сийлбэртэй гэр, 3х4 метр хэмжээтэй хээтэй асар хоёр ширхэгийг хандивлалаа.
Хандив өгсөн “Ундрах говь” ХХК-иийн хамт олонд, Авто замын инженерүүддээ талархал илэрхийлэн ажилд нь амжилт хүсэе.