Мэдээ, мэдээлэл

CONEXPO-CON/AGG 2020 үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ.

АНУ-ын Лас Вегас хотноо 2020 оны 3 дугаар сарын 10-14-ний хооронд зохион байгуулагдах CONEXPO-CON/AGG 2020 шинэ техник  технологи, машин  механизмын үзэсгэлэн  яармагт  оролцох бизнес  аялалд  урьж байна. Аялалд оролцох сонирхолтой байгууллага, хувь хүмүүс хүсэлтээ Монголын авто замчдын холбоон дээр ирүүлэх бөгөөд доорхи шаардлагыг хангасан байна:

Монголын авто замчдын холбооны гишүүн байх

Гишүүнчлэлийн татвараа бүрэн төлсөн байх

Тухайн байгууллагаас албан тоотоор хүсэлтээ ирүүлэх

Бүртгэл 2020 оны 01 дүгээр сарын  20-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.

АНУ-ын виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал

Гадаад паспорт (Хүчинтэй байх хамгийн бага хугацаа 6 сар)

2 хувь 5х5 см2 цээж зураг (АНУ-ын визний анкетанд)

Иргэний үнэмлэх (хуулбар)

Байгууллагын тодорхойлолт (тухайн байгууллагад ажилласан жил, албан тушаал зэргийг тодорхой заасан мөн энэхүү арга хэмжээтэй холбогдон гарах зардалыг байгууллага хариуцах талаар дурдсан байх) англи хэл дээр байх

Нийгмийн даатгалын дэвтэр (хуулбар)
Монголын авто замчдын холбоонд хүсэлт/ албан тоот
Байгууллагын харилцагч банкны тодорхойлолт /англи хэл дээр байх/
Байгууллагын дансны хуулга /сүүлийн 6 сар/
Гэрлэлтийн баталгаа /эх хувиар/
АНУ-ын визний хураамж 160 ам.доллар /440.000 төгрөг/ -ыг хувь хүн өөрөө хариуцна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг   99152934, 99062449 утсаар авна уу. 

Аялалын зардал 4250 ам. доллар

Нислэгийн тийз, 

Унаа,

Хөтөч,

Аялалын даатгал,

Үзвэр,

Байрлах буудал,

Жич: 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үзэсгэлэнд оролцох бүртгэлийн хураамж 149 доллар, 1 дүгээр сарын  17-ний өдрөөс хойш 195 доллар болж нэмэгдэх болохыг анхаарна уу.

Scroll to Top