Мэдээ, мэдээлэл

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

2024 оны 3-р сарын 15-ны өдөр МАЗХ-ны Зөвлөлдөх хорооны 2024 оны анхны хурал болж өндөрлөлөө. Нийт 51 гишүүнээс 32 гишүүн оролцож, 62,7%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч З.Батбаяр 2023-2024 оны ажлын тайлан болон 2023 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн тайланг зөвлөлдөх хороонд танилцууллаа.

Хяналтын зөвлөл

“Монголын Авто замчдын холбооны дүрэм”-ийн

6.3.5. Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсож, зөвлөмж гаргах;

9.2.      Хяналтын зөвлөл нь МАЗХ-ны дүрэм, үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүгийн зарцуулалтанд  хяналт тавина;

9.6. Хяналтын зөвлөл дүгнэлт гаргаж илэрсэн дутагдлыг тухай бүр Зөвлөлдөх хороонд танилцуулж шаардлагатай арга хэмжээ авахуулна;

хэмээн заасны дагуу Хяналтын зөвлөл ажилласны дагуу, хяналтын зөвлөлийн гишүүн С.Ганхуяг дүгнэлтээ танилцуулав.

Зөвлөлдөх хорооны хурлаар:

  1. МАЗХ-ны 2024 оны ажлын төлөвлөгөө болон төсвийг баталлаа.
  2. Гишүүнчлэлийн татварыг шинэчлэн тогтоов.
  3. Хэлэлцэх асуудлын дагуу шийдвэрүүд гарлаа.

Scroll to Top