ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Монголын авто замчдын холбооны Зөвлөлдөх хорооны 2024 оны 3-р сарын 15-ны өдрийн хурлаар 10 жилийн өмнө буюу МАЗХ-ны Ерөнхийлөгчийн 2014 оны 1-р сарын 07-ны өдрийн 01 тоот тушаалаар баталсан Гишүүнчлэлийн татварын хэмжээг шинэчлэн баталж, холбооны гишүүн байгууллагын татварыг 2,5 сая төгрөг, хувь хүний татварыг 100,000 төгрөгөөр тогтоолоо.