Мэдээ, мэдээлэл

МАЗХ-ны Гишүүн байгууллагуудаас судалгаа авч байна.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалт “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” -ын хэрэгжилтийг ААНБ дээр хангах зорилгоор доорх судалгааг явуулж байгаа болно.

Хуулийн заалтын хүрээнд Ажил олгогч нь өөрийн ажил үйлчилгээний онцлогт тохируулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ажилтан албан хаагчдын ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй болсон билээ.

Иймд гишүүн байгууллагуудын зүгээс доорх судалгаанд идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

https://forms.gle/Muj3MARFqRYntxDi7

Scroll to Top