Холбооны Удирдах зөвлөлийн хурал боллоо.
2023 оны 8-р сарын 23-ны өдөр Монголын Авто замчдын холбооны Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлаар Авто замын үндэсний үйлдвэрлэгч компаниудын эрх ашгийг хамгаалах тухай, 2023 оны ажлын төлөвлөгөөний тухай, Гишүүнчлэлийн татвар зэрэг хэлэлцэх асуудлуудын хүрээнд удирдах зөвлөлийн гишүүд санал бодлоо хуваалцав. Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг Зөвлөлдөх хороонд танилцуулахаар болов.