ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, МАЗХ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд олон ажил зохион байгуулахаар болсон болсон бөгөөд анхны томоохон ажил нь Авто зам, гүүрийн барилгын компаниуд, инженер техникийн ажилтнуудыг 2022 оны 7-р сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Испани улсын Барселона хотод болох “IABMAS 2022 Гүүрийн засвар, аюулгүй байдал, менежментийн чиглэлээр 11 дэх удаагийн олон улсын хурал”-д зохион байгуулгуулалттайгаар оролцуулахаар боллоо.
Тус хуралд өгүүлэл бичиж оролцох боломжтой учир дараах сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаач, инженерүүд, салбарын мэргэжилтэн та бүхнийг оролцохыг урьж байна.
Сэдвийн хамрах хүрээ:
- Гүүрийн засвар, шинэчлэл
- Гүүрийн менежмент
- Гүүрийн ашиглалт ба ирээдүйн хөрөнгө оруулалт
- Гүүрийн бат бэх, аюулгүй байдал
- Гүүрийн хүчитгэл
- Гүүрийн эрсдлийн үнэлгээ
IABMAS нь гүүрийн засвар, шинэчлэл, гүүрийн менежмент, гүүрийн ашиглалт ба ирээдүйн хөрөнгө оруулалт, гүүрийн бат бэх, аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцдэг дэлхийн 40 гаруй улс орны эрдэмтэд, судлаачид, инженерүүд гүүрийн инженерчлэлийн чиглэлээрх судалгааны ажил, шинэ дэвшилтэт технологи, ололт амжилт, мэдлэг, практик туршлагаа солилцдог олон улсын дээд түвшний форум юм.
Энэхүү 2022 оны хуралд Монгол улсыг төлөөлөн ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн профессор, багш нар тусгай мини симпозиум бие даан зохион байгуулан ажиллах гэж байгаа нь энэ чиглэлээр зохион байгуулж буй анхны томоохон үйл ажиллагаа юм.
Мини симпозиумыг “Strengthening existing bridges” буюу “Ашиглагдаж буй гүүрүүдийн засвар, хүчитгэл” сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Иймд эрдэмтэн судлаач, инженерүүд, салбарын мэргэжилтэн, удирдлагууд та бүхнийг энэхүү хуралд оролцохыг урьж байна.
IABMAS 2022 олон улсын хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб хуудаснаас авна уу.
Дотоодын зохион байгуулагч:
ШУТИС-Барилга Архитектурын Сургууль
Харилцах Имейл хаяг: Iabmas2022.mongolia@gmail.com
Хураангуй:
Хураангуйг тухайн судалгааны ажлын зорилго, хамрах хүрээ, агуулга болон үр дүнг 300 үгт багтаан цахим хэлбэрээр 2021.07.05-ны дотор iabmas2022.mongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү.