АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА, ЗАСВАР АРЧЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧ БОЛОН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Мэргэжлийн хяналт байгууллагаас 2020 оны бүтээн байгуулалтын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга угсралт, шинэчлэлт, засвар арчлалтын ажил эхлэхээс өмнө үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, бүх төрлийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, бэлтгэл ажлыг сайтар хангуулах, зарим ажлыг дахин гүйцэтгүүлж, Авто замын тухай болон бусад холбогдох хууль, тогтоомж, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах, хариуцлаыг өндөржүүлэх, коронавируст (COVID-19) халдварт өвчин үүссэн онцгой нөхцөл байдалтай уялдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтэлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын ахлах байцаагчийн 01-07-096/18, 01-07-096/19 тоот зөвлөмжүүдийг боловсруулан гаргаж холбодох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулахад холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top