МОНГОЛЫН АНХНЫ ХУРДНЫ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал чиглэлийн 32,2 километр Монголын анхны хурдны авто замын нээлт боллоо. Үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …