Мэдээ, мэдээлэл

Авто зам, гүүрийн Мэргэшсэн инженерийн зэрэг горилох, сунгах сургалтын бүртгэл эхэллээ.

Бүртгэл 2026 оны 2 сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ.

Бүртгэлийн холбоос /https://mra-surgalt.web.app/.

Цахим бүртгэлд мэдээлэл, нотлох баримтаа бүрэн гүйцэт оруулан, сургалтын хүсэлтээ илгээснээр сургалтад бүртгэгдэх болно.

Сургалтын бүртгэл дуусаны дараа таны имэйл хаягаар сургалтын хариу мэдээлэл хүргэгдэх болно.

Бүртгүүлэх заавартай танилцана уу. https://www.youtube.com/watch?v=JGeXJry1S4w&t=4s

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Авто зам, гүүрийн мэргэжилтэй байх,
  • Авто зам, гүүрийн чиглэлээр сургууль төгссөнөөсөө хойш тасралтгүй бүтэн 5-аас дээш жил ажилласан байх,
  • Гүйцэтгэгч байгууллагад тогтвортой 4 жил ажилласан байх,
  • Дадлагажсан инженерийн зэрэгтэй болсон байх, /2013 оноос өмнө авто зам, гүүрийн баклаврын зэрэг эзэмшиж төгссөн инженер МИЗГорилох сургалтад суралцаж болно/
  • Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан байх,
  • Мэргэжлийн ноцтой зөрчил, дутагдал гаргаж байгаагүй.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/,
  2. Иргэний үнэмлэхний хуулбар,
  3. Дипломын хуулбар,
  4. Гадаадын их дээд сургууль төгссөн бол дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх,
  5. Ажил байдлын тодорхойлолт /5 жилийнх-албан бичгээр/
  6. Бүтээлийн тайланг 2 зөвлөх инженерээр баталгаажуулан ирүүлэх, /Загвар 1,2/,
  7. Салбарын мэргэжлийн сэтгүүлд, хэвлэлд асуудал дэвшүүлсэн өгүүлэл, мэргэжлийн холбогдолтой зүйл 1-ээс доошгүй бичиж нийтэлсэн, хэвлэсэн, орчуулсан судалсан материалуудын хуулбар 1, 1 хувь/,
  8. Мэргэжлийн чиглэлээрээ 1-ээс доошгүй хууль эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт боловсруулахад заавал оролцсон, хянан тохиолдуулсан, санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан материалуудын хуулбар 1, 1 хувь /мэргэжлийн зэрэг сунгахад хамаарна/
Scroll to Top