World of Asphalt 2027 үзэсгэлэн 2027 оны 3-р сарын 15–17-нд АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеанс хотын Ernest N. Morial Convention Center-д зохион байгуулагдана.
Уг үзэсгэлэн нь асфальт, дэд бүтэц, барилгын материалын салбарын хамгийн том үзэсгэлэнгийн нэг бөгөөд 400 гаруй компани, 60 гаруй орны төлөөлөгчид оролцдог, салбарын шинэ технологи, тоног төхөөрөмжтэй танилцах, олон улсын харилцаа холбоо тогтоох, сургалтанд хамрагдах хамгийн том боломж юм.



Үндсэн хэсгүүд:
- Асфальт үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн шинэ технологи
- AGG1 Academy сургалт, People, Plants & Paving Conference
- Салбарын мэргэжилтнүүдийн семинар, сургалт, PDH (Professional Development Hours) авах боломж
Монголын авто замчдын холбооноос авто замын салбарын ИТА нарыг гадаад үзэсгэлэн, сургалтад тогтмол хамруулахаар жил бүр ажилладаг бөгөөд 2025 оны World of Asphalt үзэсгэлэнд 28 хүний бүрэлдэхүүнтэй баг, 2026 оны CONEXPO үзэсгэлэнд 24 хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-ыг зорин амжилттай оролцож, туршлага хуримтлуулсан билээ.
World of Asphalt 2027 үзэсгэлэнд оролцогчдын бүртгэл эхэллээ.
Бүртгүүлэх:
- Бүрэн гүйцэт бөглөсөн DS-160 маягт /маягтыг энд дарж татна уу/
- Гадаад пасспортын хуулбар
- Цээж зураг 51ммХ51мм /файлаар/
Эдгээр материалыг бүрдүүлж info@mra.mn хаягаар илгээнэ үү.
ЖИЧ: 2026 оны 4-р сарын 2-ноос эхлэн Монгол Улсын иргэд АНУ-ын B1/B2 виз мэдүүлэхдээ виз олгогдохоос өмнө $10,000–$15,000 хүртэлх барьцаа (visa bond) байршуулах шаардлагатай болсон. Энэ барьцааг зөвхөн консулын ажилтны зааврын дагуу төлөх бөгөөд визийн нөхцөлийг дагаж мөрдөж, АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа зорчоод буцсан тохиолдолд барьцааг бүрэн буцаан олгохоор заасан байна. Визний хураамжид /185$/ өөрчлөлт ороогүй болно.
Бүртгэл 2026 оны 9-р сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88068599 дугаараас лавлана уу.