Монголын Авто Замчдын Холбооноос “Road Expo Mongolia 2026” Авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, Конференцийг Монгол улсад 11 дэх удаагаа 2026 оны 04 дүгээр сарын 08, 09-ны өдрүүдэд “Мишээл Экспо Олон улсын үзэсгэлэн худалдааны төв”-д зохион байгуулна. Экспо нь шинэ дэвшилтэт замын техник технологи, материалын үзэсгэлэн худалдаа болон бага хурал гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Уг олон улсын үзэсгэлэнд:
- Авто замын салбарт шинэ техник, технологи нэвтрүүлж буй болон ханган нийлүүлэгч байгууллагууд оролцож техник технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах;
- Хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хэлцэл хийх;
- Үндэсний үйлдвэрлэгч компаниудын хүчин чадлыг сайжруулж, харилцан туршлага мэдээлэл солилцох.
Бага хуралд:
- Олон улсын судлаач эрдэмтэд авто замын хөгжлийн чиг хандлага, шинэ техник технологи, эко, смарт замын тухай авто замын салбарын инженер техникийн ажилчдад илтгэл тавьж, мэдлэг мэдээлэл өгөх, ярилцлага хийх арга хэмжээ болно.
Ерөнхий зохион байгуулагч: Зам, Тээврийн яам, Монголын Авто Замчдын Холбоо.
Үзэсгэлэн, конференцийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг “Экспо зохион байгуулах” ажлын хэсэг удирдан гүйцэтгэнэ.
“Экспо зохион байгуулах” ажлын хэсгийг Ерөнхий зохион байгуулагч, хамтран зохион байгуулагч нарын бүрэлдэхүүнтэй байгуулна.
Экспо зохион байгуулах бэлтгэл ажил:
- Экспо зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах;
- Ажлын хэсгийн хурал зохион байгуулах;
- Экспо зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулан батлуулах;
- “Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төв’-тэй гэрээ байгуулах;
- Экспогийн веб сайт, Телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байршуулах танилцуулах, материал бэлдэх;
- Дотоод, гадаадын байгууллагуудыг үзэсгэлэнд татан оролцуулах: Зам, Тээврийн яам, МАЗХ, ЗТХТ, НЗХГ;
- Телевизийн зар сурталчилгааны материал, анонос бэлдэх ;
- Үзэсгэлэнд оролцох компаниудтай гэрээ байгуулах: Зохион байгуулах ажлын хэсэг;
- Үзэсгэлэнгийн талбай бэлдэх: Зохион байгуулах ажлын хэсэг;
- Конференцэд оролцох илтгэгч нарыг тодруулж, илтгэлийн танилцуулгыг бэлдэж, конференцийн бүртгэл хийх;
- “Road Expo Mongolia 2026”-ын мэдээ мэдээлэл, оролцогч байгууллагуудын танилцуулга бүхий сэтгүүл, бага хурлын илтгэлийн номыг бэлтгэн хэвлүүлэх;
- Үзэсгэлэнгийн нээлт: Зохион байгуулагчид 2026 оны 4 дүгээр сарын 8;
- Үзэсгэлэнгийн хаалт: 2026 оны 4 дүгээр сарын 9.
Үзэсгэлэн хуралд оролцогчид:
- Зам, гүүрийн салбарын инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид;
- Авто зам, хот төлөвлөлтийн архитекторууд;
- Замын машин механизм, техник, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид;
- Замын материал ханган нийлүүлэгчид болон үйлдвэрлэгчид;
- Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж;
- Лаборатори;
- Программ хангамж;
- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа;
- Замын тэмдэг, тэмдэглэгээ, тоноглол, гэрэл дохио;
- Сургалтын байгууллагууд;
- Хөрөнгө оруулагчид.
Талбайн зохион байгуулалтын зураг
