Мэдээ, мэдээлэл

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

🤝ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

МАЗХ-ны Ерөнхийлөгч, Авто замын салбарын төлөөллүүд БНСУ-ын Авто Замчдын Холбооны урилгаар БНСУ-д 2026 оны 01 сарын 19-ний өдрөөс 01 сарын 24-ний өдрийн хооронд айлчиллаа.

Айлчлалын хүрээнд:

• Монголын Авто Замчдын Холбоо БНСУ-н Авто Замчдын Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

• Солонгос улсын Асфальтбетон үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, харьяа байгууллага болох Чанар технологийн судалгааны хүрээлэн;

• Солонгос улсын Хурдны зам корпорацийн зам тээврийн судалгааны хүрээлэнгийн APT Авто замын хучилтын бат бэхийн түргэтгэсэн туршилтын лаборатори, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын симуляторын төв;

• KICT Ёнчон дахь барилга, дэд бүтэц, зам тээврийн технологийг бодит нөхцөлд турших (SOC) туршилтын талбай;

• Кимпо-Хан мөрөн туннелийн (TBM) барилгын ажлын талбайтай тус тус танилцлаа.

Scroll to Top