Мэдээ, мэдээлэл

АВТО ЗАМЧДЫН СПОРТ НААДАМ-2025 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монголын авто замчдын холбооноос “Авто замчдын спорт наадам”-ыг 2025 оны 11-р сарын 17-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 69 байгууллагын 600 гаруй авто замчид оролцож, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дартс гэсэн 5 төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Эв нэгдэл, хамтын хүчийг бэлгэдсэн энэхүү спортын тэмцээн нь авто замчдын дунд спортын соёлыг түгээн дэлгэрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.

Энэ жилийн спорт наадам нь Нээлтийн дуу, хөгжөөн дэмжигчдийн бүжигтэй, шууд лайвтай, үзэгчдийн дундах тэмцээнтэй, “Нөхөрсөг” тоглолт анх удаа зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа.

Сагсны “Нөхөрсөг” тоглолтод “Зөвлөх инженер”-үүдийн баг тэргүүн байр, МАЗХ-ны “Удирдах зөвлөл”-ийн баг дэд байр эзэллээ.

Наранбулаг хан ХХК нь жил бүрийн спорт наадмын “Үнэ цэнэтэй” тоглогчийг шалгаруулж шагнаж урамшуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн эрэгтэй “Үнэ цэнэтэй” тоглогчоор АЗЗАН-ийн тамирчин н.Бат-Оргил, эмэгтэй “Үнэ цэнэтэй” тоглогчоор “Наранбулаг хан” ХХК-ийн н.Мөнхшүр нар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Монголын авто замчдын холбоо нь арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагуудыг гарын бэлгээр шагнаж урамшуулдаг уламжлалтай бөгөөд спорт наадмыг ивээн тэтгэсэн “Наранбулаг хан” ХХК-ны захирал Б.Янжиндулам, Ди Вай Кэй Би ХХК-ийн захирал н.Даваацэрэн, Авто замчдын спорт ивээн тэтгэсэн Мянган тэмүүлэл ХХК-ийн захирал Г.Буянжаргал нарт гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

2025.11.17-20. Авто замчдын спорт наадам шагналт байрууд

1-р байр багийн дүн шагнал Наранбулаг хан ХХК

2-р байр багийн дүн шагнал АЗЗАНэгтгэл ТӨХК

3-р байр багийн дүн шагнал Тэгшт плант ХХК

сагс /эр/

1-р байр АЗЗАНэгтгэл ТӨХК

2-р байр МАЗЗХ-ны 2-р баг

3-р байр Хас мета зам ХХК

сагс /эм/

1-р байр Наранбулаг хан ХХК

2-р байр ЗГБ Холдинг ХХК & Баянцогт зам ХХК

3-р байр Тэгшт плант ХХК

волейбол /эр/

1-р байр ЗЗБ ХХК

2-р байр ЗГБ Холдинг ХХК & Баянцогт зам ХХК

3-р байр ТТИС&ТТПК

волейбол /эм/

1-р байр Тэгшт плант ХХК

2-р байр Наранбулаг хан ХХК

3-р байр Хонгор бээс транс & Үлэмжийн зам ХХК

шатар /эр/

1-р байр М.Даваадорж Нано Экологи ХХК

2-р байр Б.Мөнхбаатар Мапроуд ХХК

3-р байр Б.Ууганбаяр ЗТЯ

шатар /эм/

1-р байр Ж.Цэрэнноров Туулын гүүр далай ХХК

2-р байр Р.Болормаа Ахмадын баг

3-р байр Д.Маньдарь НЗХГ

Ширээний теннис /эр/

1-р байр Б.Болд ЗТХТ” ТӨҮГ

2-р байр Г.Чинтөгс Аварга зам ХХК

3-р байр Н.Баттөр Ахмадын баг

Ширээний теннис /эм/

1-р байр Н.Энхтуяа НЗХГ

2-р байр Б.Цэнд-Аюуш Хайрхан уулын зам ХХК

3-р байр Х.Бадамаа Хонгор бээс транс ХХК

Дартс /эр/

1-р байр Э.Билгүүнзаяа Кадсүрвэй ХХК

2-р байр М.Мэндсайхан ГБЭТ ХХК

3-р байр А.Буянмөнх Сант баян бэрх ХХК

Дартс /эм/

1-р байр Б.Чимэгсайхан Тод мөнх капитал ХХК

2-р байр М.Хулан Хера Экуйпмент ХХК

3-р байр А.Алтанцэцэг Борхойн зам ХХК

Scroll to Top