Мэдээ, мэдээлэл

WORLD OF ASPHALT 2025 үзэсгэлэн, хуралд амжилттай оролцлоо.

Монголын авто замчдын холбооноос гишүүн байгууллагуудын төлөөллүүдээ оролцуулан АНУ-ын Миссури мужийн Сэйнт Луйс хотноо 2025 оны 3-р сарын 25-ны өдрөөс 27-ны хооронд зохион байгуулагдсан World of Asphalt 2025 үзэсгэлэн, хуралд амжилттай оролцлоо.

World of Asphalt 2025 үзэсгэлэн, хуралд:

– 11500 гаруй салбарын мэргэжилтнүүд
– 70,100 м2 талбайд
– 430 үзэсгэлэнд оролцогч /exhibitors/
-120 удаагийн сургалт зохион байгуулагдсан.

Энэ жил асфальт, хучилтын засвар үйлчилгээ, дүүргэгч материал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын салбарууд нэгдэж, сүлжээ байгуулах, суралцах, тоног төхөөрөмж, материал, технологийн хамгийн сүүлийн үеийн инновацийг судлах зорилготойгоор мэргэжилтнүүд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларлаа.

Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаяр, Л.Эрдэнэбаатар, Д.Эрдэнэдаваа тэргүүтэй ЗЗБ ХХК, ЗГБ Холдинг ХХК, Баткубик ХХК, Нано экологи ХХК, Эвт уул ХХК, Мегатитан ХХК, Туулын гүүр далай ХХК, Тотал инж ХХК, Гоц тех инженеринг ХХК зэрэг гишүүн байгууллагуудын төлөөлөл бүхий 28 хүний бүрэлдэхүүнтэй баг уг хуралд амжилттай оролцоод ирлээ.

Scroll to Top