Авто замын салбарын “Хөгжилд хөтлөгч авто замчид-17” шинэ жилийн цэнгүүн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр The Corporate Hotel and Convention Centre-т зохион байгуулагдлаа.
Шинэ жилийн цэнгүүний арга хэмжээг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр нар нээж үг хэлэн замчиддаа ажил хөдөлмөрт нь амжилт хүсч шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.
Арга хэмжээний үеэр Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор
- Ихэнбай овогтой Нурболсын / Хурдны зам ХХК-ийн Инженер/
- Епрууз овогтой Бат-Эрдэнэ / Хурдны зам ХХК-ийн Обьектын дарга/
- Жигмэд овогтой Энхтүвшин / Гангүүр ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч/
Алтан гадас одонгоор
- Самдан овогтой Болдбаатар / Хурдны зам ХХК-ийн Инженер/
- Цэрмаа овогтой Норжмаа / Гангүүр ХХК-ийн бетон арматурчин/
- Мишиг овогтой Пүрэвжамц / Гангүүр ХХК-ийн бетон арматурчин/
- Шагдар овогтой Эрдэнэбулган / Гангүүр ХХК-ийн бетон арматурчин/
Хөдөлмөрийн хүндэт медалиар
- Сайзан овогтой Санжаадорж / Гангүүр ХХК-ийн гагнуурчин/ нарын ажилтнууд шагнагдлаа.
Авто замын салбарын 2024 оны Аваргуудыг шалгаруулан “Соёмбот цом”-ыг Зам, тээврийн хөгжлийн яамны авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр нар гардууллаа.
• АВТО ЗАМЫН САЛБАРЫН 2024 ОНЫ “АВАРГА ЗАМЧИН”-ААР “ИХ МОНГОЛ БАРИЛГА” ХХК-ИЙН АВТО ГРЕЙДЭРЧИН ЧИЙВИЙХҮҮГИЙН ГАНБАААТАР
Авто замын салбарт тогтвор сууршилтай, тасралтгүй 42 жил ажиллахдаа түлшний зарцуулалтыг хэмнэх арга технологийг нэвтрүүлэхийн сацуу замын уртаар авч үзвэл 2380 км авто зам барьсантай тэнцэхүйц ажлыг өөрийн биеэр хийж гүйцэтгэн, замын ажлын авто грейдэрээр гүйцэтгэх бүхий л техник, технологийг бүрэн эзэмшсэн, хоёр автогрейдэрээр хийж гүйцэтгэх ажлыг нэг техникээр хийж гүйцэтгэсэн хосгүй ур чадвар, 5 жилийн ажлыг 2 жилд багтаан гүйцэтгэж шавиас багш болтлоо өсөж хөгжсөн нөр их хөдөлмөрийг нь үнэлэн шагнажээ.
• АВТО ЗАМЫН САЛБАРЫН 2024 ОНЫ “АВАРГА УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ”-ААР “НАРАНБУЛАГ-ХАН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ БАЛДАНДОРЖИЙН ЯНЖИНДУЛАМ
Авто замын салбарын томоохон компанийг удирдлагын оновчтой зөв шийдвэр гарган удирдаж, 2024 онд авто замын салбарын хамгийн урт авто зам барих ажлууд болох Хэнтий аймгийн Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын ажил, мөн аймгийн Батноров-Норовлин сум чиглэлийн 68,6 км хатуу хучилттай авто замын ажил, мөн аймгийн Жаргалтхаан-Дэлгэрхаан сум чиглэлийн 59,2 км хатуу хучилттай авто замын ажлуудыг гүйцэтгэн улсынхаа хөгжил цэцэглэлтэд оруулж өндөр хувь нэмэр оруулжээ.
• АВТО ЗАМЫН САЛБАРЫН 2024 ОНЫ “АВАРГА ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН”-ААР “ЭРДЭНЭ ЗАМ” ХХК-ИЙН АВТО ЗАМЫН ИНЖЕНЕР НЯМСОЛЬЖИДИЙН БАТБАЯР
Авто замын салбарт 27 жил тогтвор сууршилтай ажиллахдаа улсын болон орон нутгийн чанартай 30 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, баг хамт олондоо өмөг түшиг болж, зөв удирдан зохион байгуулж ажилласан байна.
Авто замын салбарын 2024 оны тэргүүний ажилтнуудын шагналыг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд гардууллаа.
1. Тэргүүний замчин Одын Пүрэвсүрэн “ЗЗБ” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, Менежер Улсад 17, салбарт 7 жил
2. Тэргүүний механизмчин Чойжилсүрэнгийн Дамдинсүрэн “ЗБИБ” ХХК-ийн экскаваторын операторчин Улсад 23, салбарт 17 жил
3. Тэргүүний жолооч Маамхүүгийн Батсүх “Борхойн зам” ХХК-ийн жолооч Улсад 32, салбарт 11 жил
4. Тэргүүний удирдан зохион байгуулагч Пүрэвийн Норовсүрэн “Мотор сервис” ХХК-ийн Ерөнхий инженер Улсад 15, салбарт 10 жил
5. Тэргүүний санхүүгийн ажилтан Дамбадаржаагийн Энхцэнгэл “Наранбулаг-Хан” ХХК-ийн мэргэшсэн нягтлан бодогч Улсад 18, салбарт 11 жил
6. Тэргүүний хайгуул, зураг төслийн инженер Найдангийн Нямсүрэн “Засмал Зам” ХХК-ийн төсөвчин, Монголын Авто замчин залуучуудын холбооны тэргүүн, Монгол Улсын зөвлөх инженер Улсад 16, салбарт 16 жил
7. Тэргүүний талбайн инженер, даамал мастер Бат-Өлзийн Должин “Баткубик” ХХК-ийн ахлах инженер Улсад 8, салбарт 8 жил
8. Тэргүүний инженер техникийн ажилтан Ганболдын Ганбаяр “Тэгшт Плант” ХХК-ийн Авто замын албаны дарга Улсад 14, салбарт 14 жил
9. Тэргүүний хяналтын инженер Баттулгын Басхүү Нийслэлийн замын хөгжлийн газрын авто замын инженер Улсад 8, салбарт 8 жил
• 2024 ОНЫ ОНЦЛОХ ХҮН Авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулан Авто замын салбараас төрөн гарсан гавъяатууд, салбарын шилдэг инженерүүд, үйлс бүтээлээрээ салбартаа танигдсан 95 инженерийн ажил үйлс, зан байдал, амжилт бүтээлийг нөхөрсөгөөр элэглэсэн, шог зураг бүхий “Хоржоонтой зам” номыг бүтээсэн Борхойн зам ХХК-ийн инженер Дамдинсүрэнгийн Батсүрэнг 2024 оны “Онцлох хүн”-ээр шалгаруулжээ.
• 2024 оны ”ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ”-аар Нийслэлийн Авто замын газрын эхлүүлсэн Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө, улсын төсөв, дотоодын бондын хөрөнгөөр урьд жилүүдэд байгаагүй хөрөнгө оруулалтаар нийслэл хотын 87 гол гудамж замуудыг засварласан ээлжит засварын ажлыг 2024 оны “ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ”-аар өргөмжилжээ.
“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД-17” Шинэ жилийн цэнгүүний үеэр өвлийн өвгөн цасан охидтойгоо хүрэлцэн ирж
- Д.Булгантамир /Борхойн зам ХХК-ийн захирал/
- Ч. Болормаа /Си эйч би энд коллеги ХХК-ийн захирал/
- Б.Гантөмөр /Гангүүр ХХК-ийн захирал/
- Л.Баасанбат /Баткубик ХХК дэд захирал/
- О.Гэндэнсүрэн /МСМ групп ХХК-ийн менежер/
- П.Цагаанцоож /Танил санаа ХХК/
- А.Наранбаатар /Шилдэг зам ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал/
- Н.Адилбиш /МУ-ын Зөвлөх инженер/
- Х.Оргил-Эрдэнэ /Саруул харгуй ХХК/
- Н.Ганзориг /Нано Экологи ХХК/ нарт өвлийн өвгөний бэлэг гардууллаа.
Түүнчлэн өвлийн өвгөний бэлэгнээс гадна ирсэн зочид бүртээ Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монгол Улсын Авто замын сүлжээний эхлэх цэгийн хөшөөний зураг бүхий шилэн сувинерыг авто замчдынхаа хойморт залахаар бэлэглэлээ.
2024 оны шинэ жилийн цэнгүүний азтанууд шалгаруулах арга хэмжээг RANDOM программ ашиглан шалгарууллаа.
Монголын авто замчдын холбооны холбооноос 5 сугалаа бэлдсэн ба эхний сугалааны азтанг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэбаатар шалгаруулж “Говь” брендийн ноолууран хөнжил;
Дараагийн сугалааг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэдаваа шалгаруулж Япон улсад үйлдвэрлэсэн Панасоник брэндийн ухаалаг будаа агшаагч / 3 төрлийн будаа агшаах, шөл хийх, талх кекс барих үйлдэлтэй/ ;
Гурав дахь азтанг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Баярхүү шалгаруулж Япон улсад үйлдвэрлэсэн Куосера брендийн 3 үйлдэлт лазер принтер ;
Дөрөв дэхь азтанг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаяр шалгаруулж Герман технологиор үйлдвэрлэсэн, тефлон агуулаагүй, Айёо брендийн ган сав суулганы ком;
Тав дахь азтанг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Ганболд шалгаруулж Apple брендийн IPAD;
“Танил санаа” ХХК-ийн нэрэмжит сугалааг тус компаний захирал З.Цэндмаа шалгаруулж “ Нивелир”, гарын бэлгийн хамт; “Танил санаа” ХХК-ийн нэрэмжит 2 дахь сугалааг тус компаний захирал З.Цэндмаа шалгаруулж “ Багтаамж ихтэй, өндөр хурдны зөөврийн SSD”, гарын бэлгийн хамт;
“МСМ групп” ХХК-ийн нэрэмжит супер сугалаа SANY брэндийн сэлбэг, тоног төхөөрөмж авах 10 сая төгрөгийн эрхийн бичгийн азтанг “МСМ групп” ХХК-ийн захирал Д.Батбаяр, SANY Putzmeister Regional sales manager Mr.John Almaas нар тус тус шалгаруулав.
“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД-17” Шинэ жилийн цэнгүүний нэгдүгээр үеийн хөтлөгчөөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Г.Алтанбагана, Н.Ундрал, хоёрдугаар үеийн хөтлөгчөөр жүжигчин СТА Н.Цэрэн /Жижгээ/ нар хөтөллөө. Шинэ жилийн цэнгүүнд Монгол улсын гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа, Монгол Улсын филормоны дуучин Наранбаатар буюу Наагий, Voise шоуны оролцогч, дуучин н.Онон, “Хатан туул” бүжгийн хамтлаг, Карнавал бүжгийн хамтлаг, “Take off” хамтлаг, Oxygen амьд хөгжмийн хамтлаг зэрэг урлагийн тоглолтуудаар ирсэн зочиддоо бэлэг барилаа.
2025 ондоо амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөл дэвшүүлэн цэнгүүнээ өндөрлөлөө.