Мэдээ, мэдээлэл

“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА, ЗАСВАРЫН АЖЛЫН ТӨСӨВ БОДОХ НОРМ” /ЗЗБНБД 81-013-2024/ “АВТОМАШИНААР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТН.КМ-ЫН ЖИШИГ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ” НОРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Монголын авто замчдын холбоо” ТББ нь “Зам, Тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-тай гэрээ байгуулан Авто замын норм нормативын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА, ЗАСВАРЫН АЖЛЫН ТӨСӨВ БОДОХ НОРМ” /ЗЗБНБД 81-013-2024/ “АВТОМАШИНААР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТН.КМ-ЫН ЖИШИГ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ” нормыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд редакцын ажлын хэсгээс ирүүлсэн санал, зөвлөмжийн дагуу Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох нормыг боловсруулж буй ажлын явцын тайланг танилцуулж, санал авах хэлэлцүүлэг, хурлыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14:00 цагт Удирдлагын академийн Б танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ЗТХТ, МАЗХ, Эрдэнэт суварга ХХК, Макс рөүд ХХК, Анандын зам ХХК, Баткубик ХХК, Арж роуд ХХК, Танил Санаа ХХК, Эрдэнэ зам ХХК, Эм Си Пи Си Жи Ар ХХК, МАЗ Инженерүүдийн нийгэмлэг, Засмал зам ХХК, Ангад Арвижих ХХК, Ар Ди Эй Си ХХК, Дээд цэг ХХК, Билэгт зам ХХК, Борхойн зам ХХК, Кэй Ди Ай ХХК, Ростов ХХК, Зэвсэгт хүчний БИЦУГ, ХЗТ Авто зам ХХК, Үйлсийн зам ХХК, ЗМЗ ХХК, Их монгол барилга ХХК, Байсон Консултинг инженеринг ХХК, Редакцын ажлын хэсгийн төлөөлөл, Зөвлөх инженер, төсөвчдийн төлөөлөл зэрэг 46 хүн оролцлоо.

Ирсэн төлөөлөл өөрсдийн санал бодлоо солилцож 32 байгууллагын төлөөлөл ажлын албанд бичгээр саналаа өглөө.

Scroll to Top