Мэдээ, мэдээлэл

МАЗХ-ны ХҮНДЭТ ДЭВТЭРТ алдаршуулах материал хүлээн авч байна.

Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Монголын авто замчдын холбооны “ХҮНДЭТ ДЭВТЭР”-Т бичиж, алдаршуулах авто замчдын тодорхойлолт, материалыг хүлээж авч байна.

Монголын авто замчдын холбооны “ХҮНДЭТ ДЭВТЭР”-Т нэрийг нь алдаршуулах шагнах журмын дагуу материалыг 2024 оны 10-р сарын 20-ны өдрийг дуустал info@mra.mn хаягаар хүлээж авна.

“ХҮНДЭТ ДЭВТЭР”-Т нэрийг нь алдаршуулах шагнах үзүүлэлтүүд:

  1. Эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлж, авто замын салбарт тасралтгүй 20-с дээш жил ажилласан
  2. Дэвшилтэт шинэ техник технологийг эзэмшин нэвтрүүлж, техник тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах талаар төсөл боловсруулж, хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, шинэ санаа санаачлагыг сэдэж, тооцоо судалгаа хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн, мэдлэг чадвараа дайчлан ажилласан.
  3. Байгууллагын ажилтнуудын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, сургаж дадлагажуулахад бодит хувь нэмэр оруулсан, онолын мэдлэгийг дээшлүүлэх, ажил үйлчилгээнд тодорхой үр дүн өгөхүйц нээлт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой шинэ техник технологи, шилдэг тэргүүний арга ажиллагааны чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлын шинэ бүтээл, ном сурах бичиг гаргасан буюу гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын туршлагыг өөрийн орны нөхцөлд тохируулах үйл ажиллагаанд хэрэгжүүлж туршин үр ашигтай болохыг баталсан ажилтнууд
Scroll to Top