Гео урбан консалтинг ХХК нь “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Норм, нормативын сангийн хөрөнгөөр 2023-2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 2023 оны 07-р сарын 19-ний өдрийн АД №2023/015 дугаартай ажлын даалгаврын дагуу “Аюулгүйн тойрог төлөвлөх аргачлал” боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Ажлын даалгаврын дагуу гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлан болон “Аюулгүйн тойрог төлөвлөх аргачлал”-ын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа info@mra.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
Хавсралт 1 – Аюулгүйн тойрог төлөвлөх аргачлал боловсруулах ажлын судалгааны ажлын тайлан
Хавсралт 2 – “Аюулгүйн тойрог төлөвлөх аргачлал”-ын төсөл