Монголын авто замчдын холбоо нь авто замын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний компаниудын эрх ашгийг хамгаалах, гишүүдийнхээ ёс зүй, эв нэгдлийг ханган ур чадварыг хөгжүүлэх, үйлчилгээ туслалцаа үзүүлэх зорилготой авто замын салбарын олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Тус холбооны олон нийтийн үйл ажиллагааны нэг хэсэг нь авто замын салбарын түүхийг бичилцсэн гавъяаны амралтанд суугаа настан буурлууддаа хүндэтгэл үзүүлэх үүднээс жилд нэг удаа эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах явдал юм.
Уг аяллыг МАЗХ нь гишүүн байгууллагуудын хандиваар зохион байгуулдаг бөгөөд цаашид ахмад замчдын аяллыг авто замын инженер мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургууль төгсөгчид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан энэ /2024/ оны аяллыг ТИС-ийн 1999 оны төгсөгчид эхэлж зохион байгуулах санаачилга гаргасан байна.
Цаашид энэхүү аяллын арга хэмжээг авто зам, гүүрийн инженер мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургууль төгсөгчид нэгдсэн зохион байгуулалтад орж эрх шилжүүлэн жил бүр уламжлан болгон зохион байгуулж байхыг уриалж байна.
Уриалгыг дэмжиж ахмад замчдын залгамж халаа болсон бид залуу хойч үедээ ахмадаа хүндлэх, ахмад залуу үеийн эргэх холбоо тогтоох гүүр болон хамтран ажиллахыг хүсье.
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО