Мэдээ, мэдээлэл

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ ЭХНИЙ ШАТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулан Авто замын салбарын ажилчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологи, ажлын арга, туршлага солилцох, түгээх, авто замын бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд таниулж, сурталчлах зорилгоор авто замчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг 8-р сарын 16-ны өдөр зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Авто замын салбарын ажил мэргэжлийн уралдаант реалити шоуг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа ба, I үе шатыг авто замын төслийн ажлын байрлалаас хамааран улсын хэмжээнд Зүүн, Говийн, Баруун, Хангайн, Төвийн 5 бүс болгон зохион байгууллаа.

  • Зүүн бүс: Хэнтий, Дорнод, Сүхбаатар /Байршил: Хэнтий, Хэрлэн голын төмөрбетон гүүр, 265 у/м, хатуу хучилттай авто зам, 14.2 км хатуу хучилттай авто замын төслийн талбай/
  • Говийн бүс: Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь /Байршил:Дорноговь, Хамарын хийдийн 3 замын уулзвараас-Зүүнбаян чиглэлийн 20.0 км хатуу хучилттай авто замын эхний үе шатны төслийн талбай/
  • Баруун бүс: Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан //Байршил:Ховд, Ховд-Дөргөн сум чиглэлийн 40.7 км хатуу хучилттай авто замын төслийн талбай/
  • Хангайн бүс: Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Булган, Сэлэнгэ /Байршил:Архангай,  Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх 13 зм хатуу хучилттай авто замын төслийн талбай/
  • Төвийн бүс: Төв, Дархан-Уул, Улаанбаатар хот /Байршил:Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг, 7-р хороо. 149-р сургуулийн урд авто зам, авто зогсоолын төслийн талбай/

Дээрх 5 бүсээс төрөл бүрт эхний 2 байранд шалгарсан оролцогчид Авто замчдын ажил мэргэжлийн уралдаант реалити шоуны 2-р шатанд оролцох болно.

Бүс тус бүрийн шилдгүүдээр:

ТӨВИЙН БҮСИЙН ОРОЛЦОГЧИД: Билэгт зам ХХК, Макс рөүд/Арж капитал ХХК, Эрдэнэсант/Төв АЗЗА ТӨХК, Дархан АЗЗА ТӨХК, Мапроуд ХХК, Нано экологи ХХК, Гоц тех инженеринг ХХК, Заабар ХХК, Босгот өв инженеринг ХХК, ЗЗБ ХХК, ММ роуд бридж ХХК

БАРУУН БҮСИЙН ОРОЛЦОГЧИД: Си Эйч Би энд Коллеги ХХК, Жол ХХК, Увс АЗЗА ТӨХК, Ховд/Говь-Алтай АЗЗА ТӨХК,  Ростов ХХК, Тоёо ХХК 

ЗҮҮН БҮСИЙН ОРОЛЦОГЧИД: Гангүүр ХХК, Наранбулаг хан ХХК, Тэгшт плант ХХК, Харгуй ТӨХК/Багануур АЗЗА, Хөвчийн зам ХХК,  Анандын зам ХХК, Эм ай эл ХХК

ХАНГАЙ БҮСИЙН ОРОЛЦОГЧИД: Саруул харгуй ХХК, Архангай АЗЗА ТӨХК, Эвт уул ХХК, Аварга зам ХХК

ГОВИЙН БҮСИЙН ОРОЛЦОГЧИД: Баткубик ХХК, Эрдэнэ зам ХХК, Борхойн зам ХХК, КТК ХХК, Хүслэнт бүтээмж ХХК, Дэлгэр баясах зам ХХК, Дорноговь АЗЗА ТӨХК

Бүс, бүсийн уралдааныг зохион байгуулж оролцсон Нано экологи ХХК, Си Эйч Би энд Коллеги ХХК, Гангүүр ХХК, Саруул харгуй ХХК, Борхойн зам ХХК, Харгуй ТӨХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Хамтдаа хөгжиж, Хамтран бүтээе.

Монголын авто замчдын холбоо

Scroll to Top