CBRC 2024 нь олон улсын авто замын барилгын салбар дахь сүлжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хурал юм. Энэхүү арга хэмжээ нь үндсэн яамд, авто замын холбоод, зам барилгын тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэгчид, битум, PMB нийлүүлэгчид, асфальт, бетон үйлдвэрлэгчид болон бусад олон оролцогч талуудын төлөөлөл оролцдог онцлогтой.
Энэ удаагийн чуулган нь “Where the Bitumen and Road Experts Meet” буюу “Битум ба Замын мэргэжилтнүүд уулздаг газар” гэсэн гарчигтайгаар битум, замын салбарын мэргэжилтнүүдийг цуглуулах зорилготой.
Хятадын авто зам, битумын үзэсгэлэн хурал 2024 оны 9-р сарын 3-ны өдрөөс 5-ны өдрийг дуустал БНХАУ-ын Xi’An хотод зохион байгуулагдах бөгөөд МАЗХ-с уг хуралд оролцох бизнес аяллыг зохион байгуулах гэж байна.
Бүртгэлийн хугацаа: 2024.08.06-.08.16-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Холбоо барих: +976 88068599, +976 70113288, info@mra.mn
Аяллын хугацаа : 2024.09.02-09.06 /4 хоног/
Оролцогчдод тавигдах шаардлага:
- Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6-сараас доошгүй байх
- МАЗХ-ны гишүүн байгууллага бөгөөд 2024 оны гишүүний татвараа төлсөн байх
Төлбөр: 4,000,000₮ /Үүнд:/
- 2 талын нислэгийн тийз /УБ-Бээжин-Xi’An; Xi-An-Бээжин-УБ/
- Хурлын хураамж / Gold Package 200$/
- 4 хоногийн зочид буудлын төлбөр
- Хөтөч, унаа
- Өдрийн хоол, coffee break
- Аяллын даатгал
Төлбөрт багтаагүй:
- Оройн хоол
- Чөлөөт хөтөлбөр
- Хувийн зардал
Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчийн мэдээллийн сайтнаас харна уу. https://cbrconf.com/en/