Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор 2024.05.06- 5.10ний өдрүүдэд орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-тай хамтран Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 25 аж ахуйн нэгж, 16 иргэнд “Шилдэг татвар төлөгч” шагнал гардуулах үйл ажиллагаа 5-р сарын 9-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулагджээ.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар болон холбогдох албаныхан, шилдэг татвар төлөгчид оролцсон юм.
МАЗХ-ны гишүүн байгууллага болох Д.Ганболд захиралтай “Хулжийн голын зам” ХХК, С.Ганчимэг захиралтай “Кадсүрвэй” ХХК нар 2023 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсанд нийт авто замчдын зүгээс халуун баярыг хүргэе.
Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай.