Зам, тээврийн хөгжлийн яам-Монголын авто замчдын холбооны хооронд хамтран ажиллах гэрээний 3-р зүйл “МАЗХ-ны эрх үүрэг”-ийн 3.1.9-д төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар санал, санаачилга гаргана хэмээн заасан.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд 2023 онд Зөвлөх компаниудын зүгээс удаа дараа ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Монголын авто замчдын холбооноос Зам, тээврийн хөгжлийн яаманд Техник, технологийн зөвлөх үйлчилгээний ажилд нээлттэй сонгон шалгаруулалт хийж, хувийн хэвшлийн Зөвлөх компаниудыг өрсөлдөх боломжоор ханган, дэмжиж ажиллах тухай 2023 оны 8-р сарын 03-ны өдөр хүсэлт, 9-р сарын 05-ны өдөр мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
ЗТХЯ-аас уг хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 10-р сарын 16-ны өдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний ажилд сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөж байгаа тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд зам, барилгын ажилд нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж байна.
Иймд зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдийг техник, технологийн зөвлөх үйлчилгээний ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг хүсье.