Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024”, Зам, тээврийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны 2024 оны төлөвлөгөний /2.6/ хүрээнд
Зам, Тээврийн Хөгжлийн яам, Нийслэлийн замын хөгжлийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Монголын авто замчдын холбоо, Монголын авто замчин үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор авто замын салбарын чуулга уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Blue Sky зочид буудлын Diamond хурлын танхимд боллоо.
Уг арга хэмжээнд Зам, Тээврийн яамны дэд сайд Л. Халтар, МҮЭХолбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МАОЭНХолбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Зам, Тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Т.Эрдэнэ-Очир, Зам, Тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, авто замын салбарын зөвлөх, гүйцэтгэгч компанийн захирал, ерөнхий инженер, ХАБЭА-н ажилтнууд, АЗЗА ТӨХК-ийн захирал инженерүүд хамрагдсан 80 гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөл оролцлоо.
Чуулга уулзалтад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга А.Мөнхбат “Уур амьсгалын өөрчлөлтөд олон улсын байгууллагаас гаргасан чиг хандлага, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, ЗТХТөв ТӨҮГ-ын ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаяр “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд зам, тээврийн салбар дахь ХАБЭА-н асуудал”, ХНХЯамны зам, салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав “ХАБЭА-н төрийн хяналт, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх дүрэм, Үйлдвэрлэлийн осол”, МАОЭНХолбооны ерөнхийлөгчийн зөвлөх, OSHI академийн гүйцэтгэх захирал “Эрсдлийн удирдлага, ХАБЭА-г хангахад ажил олгогчийн үүрэг оролцоо”, Шинжлэх ухааны доктор, профессор, ОУ-ын аудитор Г.Адьяа “Зохистой хөдөлмөр, орчин үеийн бизнес эрхлэх шинэ хандлага”, МАЗҮЭХолбооны дарга, Эдийн засгийн ухааны магистр, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, ОУ-н аудитор Б. Цэрэнпүрэв “Авто замын салбар дахь ХАБЭА” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Тус чуулга уулзалт нь авто замын салбарын хэмжээнд анх удаагаа төр хувийн хэвшлийн төлөөллийг өргөн хүрээнд хамруулан, цаг үеийн тулгамдсан асуудлыг хөндсөн нь онцлог байлаа.