Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм” ЗЗБНбД81-013-2019-ын заалтуудад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 3-р сарын 19-ны өдрийн Нормд өөрчлөлт оруулах тухай А/63 тоот тушаалаар дараах өөрчлөлтүүд орлоо.
а/ Нормын 4.5.1-д “Хот болон төв суурин газар, хөдөө орон нутагт ажиллах замчин, машин механизмын операторчин, жолооч, тээвэрчдэд ажилласан өдөр тутамд 9800 төгрөгийн “Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал”-ыг олгохоор тооцож төсөвт тусгана.” гэснийг “Хот болон төв суурин газар, хөдөө орон нутагт ажиллах замчин, машин механизмын операторчин, жолооч, тээвэрчдэд ажилласан өдөр тутамд 14000 төгрөгийн “Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал”-ыг олгохоор тооцож төсөвт тусгана.”
б/ Нормын 4.5.2-д “Төсөвт тусгах “Авто зам, барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал”-ын хэмжээг үндсэн ажлын нийт хөдөлмөр зарцуулалт /хүн.цаг/, машин механизм, тоног төхөөрөмжийн нийт машин цагийн тоо /маш.цаг/, тээврийн зардал, нүүлгэн шилжүүлэх зардалд тооцогддог тээврийн нийт хөдөлмөр зарцуулалтын /хүн.цаг/ нийлбэрийг ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа /7.97/-д хувааж ногдворыг нэг хүн.өдрийн ажилтнуудад үйлчлэх зардал болох 9800 төгрөгөөр үржүүлж гаргана.” гэснийг “Төсөвт тусгах “Авто зам, барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал”-ын хэмжээг үндсэн ажлын нийт хөдөлмөр зарцуулалт /хүн.цаг/, машин механизм, тоног төхөөрөмжийн нийт машин цагийн тоо /маш.цаг/, тээврийн зардал, нүүлгэн шилжүүлэх зардалд тооцогддог тээврийн нийт хөдөлмөр зарцуулалтын /хүн.цаг/ нийлбэрийг ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа /7.97/-д хувааж ногдворыг нэг хүн.өдрийн ажилтнуудад үйлчлэх зардал болох 14000 төгрөгөөр үржүүлж гаргана.”;
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно.” гэж заасны дагуу зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан боловсруулж буй инженерийн нарийвчилсан зураг төслийн барилгын ажлын төсөвт магадлал хийхдээ 2019 оны 7-р сарын 31-ны өдрийн 256 дугаар тушаалыг мөрдөж ажиллана уу.