Мэдээ, мэдээлэл

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе!” уриан дор Авто замын салбарын чуулга уулзалт болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024”, Зам, тээврийн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны 2024 оны төлөвлөгөний /2.6/ хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор Авто замын салбарын чуулга уулзалт болно.

Уулзалтад авто замын салбарын зөвлөх, гүйцэтгэгч компанийн захирал, ерөнхий инженер, ХАБЭА-н ажилтныг урьж байна. Сургалтад хамрагдсан гэрчилгээ олгоно.

Уулзалт 2024 оны 4 дүгээр сарын 25-ны 9 цагт “Blue Sky” зочид буудлын 3 давхрын Diamond хурлын танхимд болно.

Такс 280,000 төгрөг.

Бүртгэлийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл МАЗХ-ны Info@mra.mn хаягаар хүлээн авна. /Бүртгэлийн хуудсыг бөглөн, мэйлээр илгээнэ үү./

Холбогдох утас – 70113288

Scroll to Top