Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн “Аудитын сэдэв батлах тухай” 08 дугаар тогтоолын дагуу “Улсын төсвийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга байгууламжийн төлөвлөлт, хэрэгжилтийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах үүднээс дараах чиглэлээр судалгаа мэдээллийг 2024 оны 4-р сарын 4-ны дотор info@mra.mn хаягаар ирүүлнэ үү.
- Барилга байгууламжийг эхлүүлэх, барих, ашиглалтад хүлээлгэн өгөхөд мөрдөж буй хууль тогтоомж, журам, тушаал шийдвэрийн хэрэгжилт, нийцэл, тулгарч буй асуудал
- Барилга байгууламжийн төсөвт өртөг, үнэ бүрдэл, норм нормативтай холбоотой мөрдөж байгаа хууль тогтоомж, журам, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилт, нийцэл, тулгарч буй асуудал, хүндрэл, бэрхшээл
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний чанар, хүртээмж, үр дүнгийн талаарх судалгаа, санал
- Бусад
Монголын авто замчдын холбооноос уг саналыг нэгтгэн, Үндэсний аудитын газарт хүргүүлэх болно. Та бүхнийг хамтран ажиллахыг хүсье.