Монголын авто замчдын холбооноос зохион байгуулдаг Road expo Mongolia – 2024 авто замын үзэсгэлэн, хурал 10 дахь удаагаа 2024 оны 03 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Мишээл экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдлаа.
Oлон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа тогтоох, шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтэй ажилтны мэдээлэл цуглуулж, холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ.
Энэ удаагийн арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “АОДЭ” ХХК, Ивээн тэтгэгчээр “Жиндинсэн” ХХК, “Шунхлай” ХХКомпаниуд хамтран ажилласан бөгөөд та бүхэндээ гүн талархал илэрхийлж байна.
Тус экспог нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга, Ч.Сугармаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр нар нээж үг хэлэв.
Мөн Монгол улсын Авто замын салбарын хэмжээнд, авто замын барилга, засвар арчлалт, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын ашиглалтаас гарсан Хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, дэлхийн жишигт нийцсэн технологиор дахин боловсруулах, устгахад хамтран ажиллах зорилгоор нэг талаас “Монголын авто замчдын холбоо” ТББ, нөгөө талаас “Элетрокем Монгол” ХХК-иуд хамтран ажиллах зорилгоор санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд:
- АОДЭ ХХК
- Шунхлай ХХК
- Жиндинсэн ХХК
- Тэргүүн саруул зам ХХК
- Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
- Нийслэлийн замын хөгжлийн газар
- ЗМЗ ХХК
- Кад сурвэй ХХК
- Нисээч интернэшнл ХХК
- Хера Экуйпмент ХХК
- Барловорлд Монголиа ХХК
- Ай роуд ХХК
- МСМ Групп ХХК
- Тод тунгалаг тэмдэг ХХК
- Woosin Construction industry Co.,Ltd, Geogrid design LLC
- Дорнод аймгийн Хавиргын зам төсөл: Их Монгол Барилга ХХК, ЗЗБ ХХК, Анандын зам ХХК, ЗБИБ ХХК, Рун хэ жиү жөү констракшн ХХК
- Битумина Монголиа ХХК
- 5D WORLD ХХК
- METE ХХК
- Синергия ойл групп ХХК /ОХУ/
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль
- Техник, технологийн дээд сургууль
- Техник Монде ХХК
- Алтан гэгээ ХХК
- Налайх политехник коллеж зэрэг 30 байгууллага 27 павильон засаж оролцлоо.
Хурлын үйл ажиллагаа мөн хоёр өдөр үргэлжилж хуралд дараах илтгэгч нар тус тус илтгэл тавилаа. Үүнд:
- Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын хэлтсийн дарга Т.Хоролсүрэн – “Авто замын хөрөнгийн менежмент ба хэрэгжүүлэх үе шат”
- Нийслэлийн замын хөгжлийн газрын Мэдээллийн сангийн хэлтсийн дарга Д.Энхмаа – “Нийслэлийн замын хөгжлийн газрын Авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн сан”
- “Ай роуд” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Энхсайхан – “Хайрган хучилттай авто замд тээврийн хэрэгслээс үүсэх тоосжилтыг тоон симуляци /CFD/-ийн аргаар загварчлах”
- Синергия Ойл Групп – Технологи хариуцсан захирал Р.Г.Житов – “Савласан органик барьцалдуулагчийн онцлог шинж чанар”
- Битумина Монголиа ХХК – “Геотор танилцуулга”
- Зам, тээврийн хөгжлийн яам- Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа – “Төрөөс авто замын салбарт баримталж буй бодлого”
- Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Зияханы Райымбек – “Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт /Авто замын салбар/”
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ – “Нийгмийн эрүүл мэнд ба авто зам”
- 5D World ХХК-ийн ерөнхий инженер Б.Батсүх – “Машин удирдлагын автомат систем”
- Техник монде ХХК-ийн Бүтээгдэхүүн хариуцсан менежер Пүрэв-Очир – “Sealler”
- BASt – Холбооны авто замын судалгаа, туршилтын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Проф.Өэзэр – “Түгжрэлээс зайлсхийх хийгээд хөдөлгөөний менежмент”
- BASt – Холбооны авто замын судалгаа, туршилтын хүрээлэн Др. Коссманн – “Германы замын хөдөлгөөний аюулгүй байдлын хөтөлбөр 2011-2030”
- Woosin Construction industry Co.,Ltd Гүйцэтгэх захирал Kim Pyeongrae – “Гүүрийн үзлэг, засвар арчлалт”
- KICT Ахлах судлаач Ph.D Lim Jaekyu– “Байгаль орчинд ээлтэй хучилтын технологи”
- Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар – “Шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй байдлаар төлөвлөн хэрэгжүүлэх нь” зэрэг болно.
Хуралд авто замын салбарын төлөөллүүдийн идэвх, оролцоо сайн байлаа.
Хурлын төгсгөлд Road expo Mongolia – 2024 авто замын үзэсгэлэн, хуралд оролцогчдод хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйлс гардууллаа.