Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалын нэг дүгээр хавсралтаар батлагдсан ЗЗБНбД 81-016-2019 “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм”-ын 4.5.1-д “Хот болон төв суурин газар, хөдөө орон нутагт ажиллах замчин, машин механизмын операторчин, жолооч, тээвэрчдэд ажилласан өдөр тутамд 9800 төгрөгийн “Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал”-ыг олгохоор тооцож төсөвт тусгана.” гэснийг “Хот болон төв суурин газар, хөдөө орон нутагт ажиллах замчин, машин механизмын операторчин, жолооч, тээвэрчдэд ажилласан өдөр тутамд 14000 төгрөгийн “Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал”-ыг олгохоор тооцож төсөвт тусгана.”
4.5.2-д “Төсөвт тусгах “Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал”-ын хэмжээг үндсэн ажлын нийт хөдөлмөр зарцуулалт (хүн.цаг), машин механизм, тоног төхөөрөмжийн нийт машин цагийн тоо (маш.цаг), тээврийн зардал, нүүлгэн шилжүүлэх зардалд тооцогддог тээврийн нийт хөдөлмөр зарцуулалтын (хүн.цаг) нийлбэрийг ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа (7.97)-д хувааж ногдворыг нэг хүн.өдрийн ажилтнуудад үйлчлэх зардал болох 9800 төгрөгөөр үржүүлж гаргана.” гэснийг “Төсөвт тусгах “Авто замын барилга, засвар, арчлалтын ажлын талбайд ажиллах ажилтнуудад үйлчлэх зардал”-ын хэмжээг үндсэн ажлын нийт хөдөлмөр зарцуулалт (хүн.цаг), машин механизм, тоног төхөөрөмжийн нийт машин цагийн тоо (маш.цаг), тээврийн зардал, нүүлгэн шилжүүлэх зардалд тооцогддог тээврийн нийт хөдөлмөр зарцуулалтын (хүн.цаг) нийлбэрийг ажлын нэг өдрийн үргэлжлэх хугацаа (7.97)-д хувааж ногдворыг нэг хүн.өдрийн ажилтнуудад үйлчлэх зардал болох 14000 төгрөгөөр үржүүлж гаргана.” гэж тус тус өөрчлөлт оруулах төсөлд санал авч байна.
Уг нормын төсөлд өгөх саналaa Зам, тээврийн хөгжлийн яамны АЗБХЗГ-ын шинжээч Б.Цэрэнсодном (имэйл: tserensodnom@mrtd.gov.mn, утас: 51267185 ) 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2024 ОНЫ 3-Р САРЫН 07
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ