Мэдээ, мэдээлэл

Европын орнуудын сургалт, аяллын бүртгэл эхэллээ.

Монголын авто замчдын холбооноос Түвд агентлагтай хамтран ээлжит Европын орнуудад хийх сургалт, аялалд та бүхнийг урьж байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Авто замын судалгаа, туршилтын хүрээлэн болон Hering-Bau ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах, авто замын хэлэлцүүлэгт оролцох, мөн Герман, Недерланд, Бельги, Франц, Люксенбург зэрэг европын 5 орноор аялах сургалт, аялал 2024 оны 4-р сарын 3-наас 4-р сарын 10-ныг хүртэл зохион байгуулагдах тул хөтөлбөрт оролцохыг  урьж байна.

Бүртгэл: 2024 оны 2-р сарын 21 өдрөөс 3 дугаар  сарын 12-ны өдрийг  хүртэл

Тавигдах нөхцөл: Монголын авто замчдын холбооны гишүүн байгууллага байх, татвараа бүрэн төлсөн байх;

Мэдээлэл:  99119035, 70113288 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт :

https://ulan-bator.diplo.de/blob/2196670/e76c9101080d76b4e75278c8f7221ef9/merkblatt-messebesuch-data.pdf
  1. Бүрэн гүйцэд бөглөсөн шенген визийн маягт   /Германы элчин сайдын яамны сайтаас татаж авна. Визийн маягтыг татаж, шаардлагатай хувийн мэдээллийг бүрэн гүйцэт бөглөж өгөх ба аяллын хэсгийг холбооноос бөглөх тул орхино. МАЗХ-оос нэгдсэн журмаар виз мэдүүлэх ба виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ үү./ https://videx.diplo.de/videx/visum-erfassung/#/videx-kurzfristiger-aufenthalt -визийн маягт
  2.  Биометрийн шаардлага хангасан 35*45 мм 2 хувь цээж зураг
  3.  Гадаад паспорт /тухайн улсын хилээр нэвтрэхэд паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх/
  4.  Байгууллагын дансны хуулга /Сүүлийн 3 сар/
  5.  Банкны тодорхойлолт /англи хэл дээр/ /данс эзэмшдэг болон дансны үлдэгдэл/
  6.  Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /англи орчуулгын хамт
  7. Байгууллагын тодорхойлолт /англи хэл дээр/ Холбогдон гарах зардлыг байгууллага хариуцах талаар дурдсан байх
  8.  НДД лавлагаа /хурууны хээгээр авсан/
  9. Визаны хураамж 389,000₮
  10.  Зардал: 2000 Евро

Зардалд багтсан зүйлс:

• Аяллын даатгал

• Зочид буудал

• Өглөө, Өдрийн хоол

• Хөтөч орчуулагчийн төлбөр

• Унаа

• Сургалтын хураамж

• Бэлтгэл зохион байгуулалт

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

• Визний хураамж

• Нислэгийн тийз

• Хувийн хэрэгцээний зардал

• Оройн хоол

• Хөтөлбөрт багтаагүй бусад зүйл

Scroll to Top