Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 463 дугаар тогтоолоор “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-д орсон нэмэлт өөрчлөлтийг хүргэж байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тус журмын дагуу тооцох, зөвшөөрөл авах үйл ажиллагааг саадгүй яаралтай зохион байгуулах, авто зам, замын байгууламжийг гэрээт хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад оруулах талаар анхаарч, журмын хэрэгжилтийг хангаж ажиллана уу.