Монголын авто замчдын холбооноос зохион байгуулах авто замын мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтад бүртгэж байна.
1. АВТО ЗАМЫН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ нь 2024 оны 01 сарны 22-ноос 2 сарын 06-ны өдрүүдэд танхимаар явагдана.
– Бүртгэл нь 2024 оны 1 сарын 15-ны өдрийг дуустал бүртгэнэ.
2. АВТО ЗАМЫН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ СУНГАХ СУРГАЛТ нь 2024 оны 02 сарны 19-нөөс 3 сарын 07-ны өдрүүдэд танхимаар явагдана.
– Бүртгэл нь 2024 оны 2 сарын 05-ны өдрийг дуустал бүртгэнэ.
Бүрдүүлэх материалыг /https://mra-surgalt.web.app/ цахимд оруулан, бүртгүүлсэн байх.
Цахим бүртгэлийн заавар:
– Дараах линкээр орон бүртгүүлэх заавартай танилцана уу. https://www.youtube.com/watch?v=JGeXJry1S4w&t=4s
– Цахим бүртгэлд үндсэн мэдээллээ оруулан, сургалтын хүсэлтээ ЗААВАЛ илгээнэ, бүрдүүлэх материалаа бүрэн гүйцэт оруулсаны дараа таныг уг сургалтад бүртгэх эрх үүснэ.
Сургалтад тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар доорх хүснэгтээс харна уу.
АВТО ЗАМЫН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ АВТО ЗАМЫН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ СУНГАХ СУРГАЛТ
ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Авто зам, гүүрийн мэргэжилтэй байх
2. Авто зам, гүүрийн чиглэлээр сургууль төгссөнөөсөө хойш тасралтгүй бүтэн 5-аас дээш жил ажилласан байх,
3. Дадлагажсан инженерийн зэрэгтэй болсон байх,
4. Тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан,
5. Мэргэжлийн ноцтой зөрчил, дутагдал гаргаж байгаагүй.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
2. Анкет /татаж авч шивсэн, зурагтай/ https://mra.mn/…/%D0%90%D0%BD%D0%BA%D0%B5%D1%82-%D0%9C…
3. Дипломын хуулбар /е-mongolia/
4. Иргэний үнэмлэхний хуулбар /е-mongolia/
5. Ажил байдлын тодорхойлолт /дэлгэрэнгүй, албан бичгээр/
6. Бүтээлийн тайлан ирүүлэх, 2 зөвлөх инженерээр баталгаажуулсан байх, /Загвар 1/ https://mra.mn/…/%D0%91%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D0%BB…
7. Салбарын мэргэжлийн сэтгүүлд, хэвлэлд асуудал дэвшүүлсэн өгүүлэл, мэргэжлийн холбогдолтой зүйл 1-ээс доошгүй бичиж нийтэлсэн, хэвлэсэн, орчуулсан судалсан материалуудын хуулбар 1, 1 хувь/
7. Мэргэжлийн чиглэлээрээ 1-ээс доошгүй хууль эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт боловсруулахад заавал оролцсон, хянан тохиолдуулсан, санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан материалуудын хуулбар 1, 1 хувь /зэрэг сунгах мэргэшсэн инженерт хамаарна/
/Эдгээр нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 5 сарын 22-ны өдрийн 108 дугаар тушаалын хавсралтын дагуу болно/