Мэдээ, мэдээлэл

16 ДАХ УДААГИЙН “ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД” ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Авто замын салбарын “Хөгжилд хөтлөгч авто замчид-16” 2024 шинэ жилийн цэнгүүн 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “МРМ” Эвент халлд зохион байгуулагдлаа.

 Шинэ жилийн цэнгүүний арга хэмжээг Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч З.Батбаяр, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа нээж үг хэлэн замчиддаа ажил хөдөлмөрт нь амжилт хүсч шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

 2023 оны “ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ”-аар авто зам, төмөр бетон гүүр, хоолойн барилга, засварын ажлын төсөв тооцох үүлэн технологид суурилсан ‘’Road estimator’’ программыг амжилттай нэвтрүүлсэн Анд хайрхан” ХХК-ийн хамт олныг тодруулж, шагналыг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто зам ашиглалтын хэлтсийн дарга Ц.Эрдэнэ-Очир гардууллаа.

Мөн энэ үеэр Авто тээврийн техникумын “Авто замын техникч” мэргэжлийн 1993 оны төгсөлтийн 30 жилийн ойг тохиолдуулан авто замын салбарт мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархан “Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Инженерийн байгууламжийн салбар”, Техник технологийн дээд сургуулийн “Авто замын тэнхим”-д тус бүр 10 000 000 төгрөгийн мөнгөн хандивын батламжийг тус ангийн төгсөгч Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Авто замын зөвлөх инженер Д.Ганболд, Зөвлөлдөх хорооны гишүүн авто замын мэргэшсэн инженер С.Бямба-Очир нар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Инженерийн байгууламжийн салбар”-ын эрхлэгч, доктор Р.Болормаа, Техник технологийн дээд сургуулийн “Авто замын тэнхим”-ийн багш, техникийн ухааны магистр Ч.Хишигтогтох  нарт гардуулав.

Түүнчлэн МАЗИН-ийн гүйцэтгэх захирал О.Наранбаатар тус нийгэмлэгийн өмнөх тэргүүн Л.Гомбо, Н.Адилбиш нарт хүндэтгэл үзүүллээ.

Авто замын салбарын 2023 оны тэргүүний ажилтнуудын шагналыг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд гардууллаа.

ДдШагналын нэрШагнуулсан хүний нэрБайгууллага, албан тушаалАжилласан жил
1Тэргүүний замчинЖамцын Найдансүрэн“Багануур АЗЗА” ТӨХК-ийн замчинУлсад 30,1, салбарт 23 жил
2Тэргүүний механизмчинДугаржавын Батжаргал“Хүслэнт бүтээмж” ХХК-ийн операторчинУлсад 16, салбарт 16 жил
3Тэргүүний жолоочНэргүйн Оюу-Эрдэнэ“КТК” ХХК-ийн жолоочУлсад 21, салбарт 21 жил
4Тэргүүний удирдан зохион байгуулагчЭнхбаатарын Анхбаатар“Мапроуд” ХХК-ийн ерөнхий инженерУлсад 15, салбарт 15 жил
5Тэргүүний санхүүгийн ажилтанГалхүүгийн Оюун-Эрдэнэ“Билэгт Зам” ХХК-ийн мэргэшсэн нягтлан бодогчУлсад 14, салбарт 14 жил
6Тэргүүний хайгуул, зураг төслийн инженерБаасангийн Оюунтулга“Эм Си Пи Жи Ар” ХХК-ийн авто замын инженер.Улсад 21, салбарт 21 жил
7Тэргүүний талбайн инженер, даамал мастерЧойжилын Энхбат“Эсто” ХХК-ийн замын ахлах инженерУлсад 15, салбарт 15 жил
8Тэргүүний инженер техникийн ажилтанЭрдэнэбатын Жадамба“ЗЗБ” ХХК-ийн авто замын инженерУлсад 16, салбарт 16 жил
9Тэргүүний хяналтын инженерДоржийн Чимэдрэгзэн“Эн Би Си Си” ХХК-ийн зөвлөх багийн инженер.Улсад 18, салбарт 18 жил

Авто замын салбарын 2023 оны Аваргуудыг шалгаруулан “Соёмбот цом”-ыг Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа , Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч, З.Батбаяр, Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж нар гардууллаа.

  • АВТО ЗАМЫН САЛБАРЫН 2023 ОНЫ “АВАРГА ЗАМЧИН”-ААР “БАТКУБИК” ХХК-ИЙН ДЭД ЗАХИРАЛ, ТЭРГҮҮЛЭХ ТӨСӨВЧИН, МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР ЛУВСАНСАМДАНГИЙН БААСАНБАТ

Авто замын салбарт тогтвор сууршилтай, тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж, “Авто замын барилгын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм”, “Төмөр бетон гүүр, хоолойн барилгын үйлдвэрлэлийн ажлын жишиг норм”, “Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм”, “Төмөр бетон гүүр, хоолойн барилгын ажлын төсвийн жишиг норм” “Авто замын барилгын ажлын төсвийн жишиг норм”, Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлын төсвийн жишиг норм”,-уудыг тус тус шинэчлэн батлуулж, ”Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг шинэчлэн боловсруулах, Авто зам, замын байгууламжийн машин, механизмын ашиглалтын нэг машин цагийн үнэ шинэчлэн боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

  • АВТО ЗАМЫН САЛБАРЫН 2023 ОНЫ “АВАРГА УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ”-ААР “АРЖ КАПИТАЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ТҮВШИНДАВАА

Авто замын салбарт тогтвор сууршилтай ажиллаж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км хатуу хучилттай 37,2 км авто замын төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км хатуу хучилттай 45,5 км авто замын засвар шинэчлэлтийн төслийн 535 км хатуу хучилттай замыг амжилттай дуусган гадны компаниудын хийдэг ажлыг дотоодын компани гүйцэтгэх боломжтой гэдгийг мэргэжлийн өндөр ур чадвараар өөрийн биеэр үлгэрлэн хамт олноо удирдан зохион байгуулж ажилласан байна.

  • АВТО ЗАМЫН САЛБАРЫН 2023 ОНЫ “АВАРГА ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТАН”-ААР “КАД СҮРВЭЙ” ХХК-ИЙН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР НЯМЫН СЭМЖИД

Авто замын салбарт 27 жил тогтвор сууршилтай ажиллахдаа улсын болон орон нутгийн чанартай 850 гаруй км зам, Нийслэлийн 40 гаруй км авто замын зураг төсөл хийж, Дэлхийн банкны болон Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжсэн 300 гаруй км замд зургийн зохиогчоор ажиллаж авто замын салбарыг бэхжүүлэх үйл хэрэгт өндөр хувь нэмэр оруулсан байна.

2023 оны “Тэргүүний авто замчин залуу”-аар авто замын салбарт 13 жил тогтвор сууршилтай ажилласан, 12 төслийн 535 км хатуу хучилттай авто замд геодезийн инженер, ахлах инженер, ерөнхий инженерээр ажилласан, 2023 онд Улаанбаатар–Дархан чиглэлийн 45.5 км замд LIDAR LASER системийг ашиглан төслийг амжилттай хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, оюун ухаанаа бүрэн дайчлан ажилласан “Арж капитал” ХХК-ийн Ерөнхий инженер Ганзоригийн Базаррагчааг шалгаруулж, шагналыг МАЗЗХ-ны тэргүүн Н.Нямсүрэн гардууллаа.

“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД-16” Шинэ жилийн цэнгүүний үеэр өвлийн өвгөн цасан охидтойгоо хүрэлцэн ирж  Авто замын зөвлөх инженер Д.Энхтуяа, “Эм си пи си жи ар”ХХК-ийн инженер Д.Уранчимэг,“Зам тээврийн хөгжлийн төв”төрийн өмчит үйлдвэрийн газрын Бодлогын хэрэгжилт, зураг төслийн магадлал, норм нормативын хэлтсийн дарга Д.Базарсад, “Макс рөүд”ХХК-ийн инженер Д.Балдангомбо, Дэлхийн банкны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн н.Нурбек, “Тэргүүн саруул зам”ХХК-ийн талбайн даамал С.Болдбаатар, “Эсто”ХХК-ийн хүний нөөц захиргаа хариуцсан захирал Х.Ирэхцэнгэл, “Эс Ар Пи Монголиа”ХХК-ийн инженер Б.Мөнх-Эрдэнэ, “ЗГБ Холдинг”ХХК-ийн ерөнхий инженер Л.Сумхүү, “Гангүүр” ХХК-ийн эксковаторын оператор Ж.Хишигбат нарт бэлэг гардуулж, ирсэн зочид бүрт гарын  бэлэг гардууллаа.

2023 оны шинэ жилийн цэнгүүний азтанууд шалгаруулах арга хэмжээг RANDOM программ ашиглан шалгарууллаа.

Монголын авто замчдын холбооны холбооноос 6 сугалаа бэлдсэн ба эхний сугалааны азтаныг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Төгсбаяр шалгаруулж Болор хундага;       

Дараагийн сугалааг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Батсуурь шалгаруулж Delonghi брэндийн кофе чанагч;

Гурав дахь азтанг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Сандагдорж  шалгаруулж аяны хөнжил;

 Дөрөв дэхь азтанг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэбаатар шалгаруулж Пянз тоглуулагч;

“5D world”ХХК-ийн нэрэмжит сугалааг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн . Д.Батбаяр шалгаруулж “ Нивелир”;

 MSM group” ХХК-ийн нэрэмжит сугалааны азтанг “Эм Эс Эм” ХХК-ийн менежер н.Гэндэнсүрэн шалгаруулж 500.000 төгрөгийн багаж сонгох эрх, гарын бэлэг;

Монголын авто замчдын холбооны дараагийн сугалааны азтанг Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, О.Оюунтунгалаг шалгаруулж “Самсунг” брендийн ухаалаг гар утас;

Найм дахь Монголын авто замчдын холбооны Сургалт арга зүйн зөвлөлийн дарга, Авто замын зөвлөх инженер Я.Баярхүү шалгаруулж “Леново” брендийн нөүтбүүк;

“Шантуй машин механизм” ХХК-ийн нэрэмжит Супер шагналын азтанг “Шантуй машин механизм”ХХК-ийн захирал н.Нараа  Ачигчийн хос дугуй;

“Шантуй машин механизм” ХХК-ийн нэрэмжит Супер шагналын  дараагийн Ачигчийн хос дугуйны азтанг Монголын авто замчдын холбоо ерөнхийлөгч З.Батбаяр шалгаруулав.

Мөн Монгол түмний морины их шүтээний сувинерыг дуудлага худалдаанд оруулж 500.000 төгрөгөөс эхлэн дуудаж 12.000.000 төгрөгөөр хамгийн өндөр үнэ хэлж “Баткубик” ХХК-ийн ерөнхий инженер ялагчаар тодорлоо.

“ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ АВТО ЗАМЧИД-16” Шинэ жилийн цэнгүүнд Монгол улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Анхбаяр, Дуучин Ука, Оюу, “Хатан туул” бүжгийн хамтлаг, “Татар” хамтлаг,  танхай ерөөлч Ж.Сүхээ, “Foux” хамтлаг, UFO амьд хөгжмийн хамтлаг зэрэг урлагийн тоглолтуудаар ирсэн зочиддоо бэлэг барилаа. Цэнгүүний нэгдүгээр үеийн хөтлөгчөөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Г.Алтанбагана, Н.Ундрал, хоёрдугаар үеийн хөтлөгчөөр жүжигчин СТА Б.Барслхагва нар хөтөллөө.

2024 ондоо амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөл дэвшүүлэн цэнгүүнээ өндөрлөлөө.

Scroll to Top