Монголын авто замчдын холбооны Сургалт арга зүйн зөвлөлийн хурлаар инженер техникийн ажилтнуудын цахимаар ирүүлсэн материалыг хянан хэлэлцэж, шаардлага хангасан хүмүүсийг 2023 оны 10 дугаар сарын 16-27-ны хооронд Авто зам, гүүрийн төсөвчний анхан шатны сургалтанд сургалтад хамрууллаа.
Тус сургалтад “Мянган тэмүүлэл” ХХК, “Классик роуд” ХХК, “Жи Пи Экспресс Финанс” ХХК, “Ихэр Мөнх” ХХК, “Монгол зам групп” ХХК, “Бурхант Эко асфальт” ХХК, “Гео Зураглал” ХХК, “Монголиан Нэйшнл Хайвэй” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК, “Засмал зам” ХХК, “Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” ОНӨААТҮГ, “ХЗТ АВТО ЗАМ” ХХК, Орхон-АЗЗА, “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ Орхон аймаг, “Квадровэй” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Ар Си Эс Си” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Зам Тээврийн Хөгжлийн Төв” ТӨҮГ, “Монголын алт” ХХК, “Тавхай түгжээ” ХХК, “Шинэ цагийн зам” ХХК, “Ундрах говь” ХХК, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “ЗМЗ” ХХК зэрэг байгууллагуудын инженерүүд хамрагдлаа.
Энэ удаагийн сургалтаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар “Авто замын барилгын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм”, “Төмөр бетон гүүр, хоолойн барилгын үйлдвэрлэлийн ажлын жишиг норм”, “Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм”, “Төмөр бетон гүүр, хоолойн барилгын ажлын төсвийн жишиг норм, “Авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлын төсвийн жишиг норм” баталсан шинэчилсэн нормууд болон “Төсөвчний ёс зүй, хариуцлага” сэдвээр хичээлүүд орлоо.
Сургалтын үед дадлага хичээлээр сурсан зүйлсээ хамгаалж баг бүр тайлан бичиж, хамгаалж илтгэл тавих байдлаар дүгнэлээ.
Сургалтын төгсгөлд суралцагчдаас цахим байдлаар сургалтын талаар санал асуулгыг нэргүйгээр авч дүгнэлээ.