Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх “Өглөөний уулзалт”-аа 2023 оны 8-р сарын 23-нд авто замын салбарын төлөөлөлтэй хийж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулж, авто замын чанар, насжилтын талаар, мөн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын тухай ярилцсан.
Монгол улсын Засгийн газрын 2023.09.01-ний өдрийн 35-р тэмдэглэлийн 3 дугаарт “Гадаадын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит болон урсгал засварын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авах үйл ажиллагааг хялбаршуулах талаар судалж, танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт даалгав” гэжээ.
Үүнтэй холбогдуулан тус холбооноос түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авах үйл ажиллагааг хялбаршуулах талаар судлах, журам боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллахаар болоод байна.
Иймд авто замын салбарын байгууллагууд дээрх чиглэлээр ажилладаг хуульч болон менежерүүдийг ажлын хэсэгт идэвхитэй оролцуулна уу.
Ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй хүмүүс info@mra.mn хаягаар мэдээллээ илгээнэ үү.